ХӨВСГӨЛ - ТАВАН ГОЛ БААЗ


Таван гол жуулчны бааз нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт орших "Олон Голын Бэлчир" хэмээх байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Олон Голын Бэлчир нь Дэлгэрмөрөн, Бүгсэй, Идэр,Чулуутын голууд нийлж цутган Сэлэнгэ мөрний эхийг үүсгэдэг "ТАВАН ГОЛ"-ын байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар бөгөөд Монгол орны гадаргын усны онцгой ихийг цуглуулж байдаг нэн сонирхолтой газар юм. Баазын ойр орчимд дараах газруудаар аялах боломжтой.


Олон голын бэлчир: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас зүүн урагш 30 км зайд байрладаг байгалийн үзэсгэлэнт нутаг юм. Дэлгэрмөрөн, Бүгсийн гол, Идэрийн гол нийлж цутган, Сэлэнгэ мөрний эр болон урсаж Монгол орны цэвэр усны томоохон эх үүсвэрийг бүрдүүлдэг.


Эрчимийн нуруу: 100-аад километр үргэлжлэх энэ нурууны өндөр 2200м. Ноён оргил болох болох Урандөш уул нь унтарсан галт уул ба өндөр нь 2471м.


Булнайн нуруу: Хангайн уулархаг мужаар 600-аад км үргэлжлэх энэхүү нуруу нь 2500м өндөр. Тэс, Бүгсий зэрэг олон жижиг гол горхи эх авч урсдаг.


Сэлэнгэ мөрөн: Сэлэнгэ мөрний эх нь Дэлгэр мөрөн, Идэрийн гол, Бүгсийн голууд юм. Хамгийн өргөн хэсэгтээ 200м, нарийн хэсэгтээ 50-80 м болдог. Булан тохой цүнхээлтэй хэсэгтээ гүн нь 4-5м, харгиа баргиатай газар 1-1.5м байдаг.


Дэлгэр мөрөн: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Улаан тайгаас эх авч 445км урсдаг ба гүн нь 0.5-3м. Дэлгэр мөрөнд уулын олон жижиг голуудаас гадна Бэлтэс, Тарис, Бүгсий зэрэг томоохон гол цутгадаг.


Идэрийн гол: Далайн түвшнээс дээш 2700 метрийн өндөрт орших Хангайн нурууны Загастайн даваанаас эх авч 452км урсдаг. Зэвэг, хадран, цурхай зэрэг загас элбэгтэй.


Бүгсийн гол: Булнайн нуруунаас эх авч 120 гаруй км замыг туулан Дэлгэр мөрөнд цутгадаг.



Аяллын хөтөлбөр болон амралтын хөтөлбөрүүд

  • Хагас ба бүтэн өдрийн Каяак завины аялал
  • Идэрийн цутгалан үзэх бүтэн өдрийн хөтөлбөр 
  • Морин аялал 
  • Моторт завины аялал
  • Явган аялал - Бүгсэйн нуруу болон Эрчмийн нурууны бэлийг дагаж, Олон голын үзэсгэлэнт газраар аялах боломжтой. 
  • Дугуйн аялал
  • Урлагийн тоглолт
  • Монгол морины шоу
  • Бартаат замын жолоодлого
  • Бүрэн компьютержсэн одны дурангаар од дурандах
  • Алжаал тайлах массаж
  • Саун.душ


Байршил.
Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос урашг Төмөрбулаг сумын Төвийг дайран нийтдээ 110 км замыг 2 цаг машинаар туулсаны эцэст Олон голын бэлчирт байрлах "Таван гол" жуулчны баазад хүрнэ. Мөн дотоодын Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлийн нислэгээр ирсэн тохиолдолд Мөрөн хотын нисэх буудлаас тосох болон хүргэж өгөх боломжтой.
Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles


Хөвсгөл - Таван гол бааз

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0