Монгол үндэсний гэр: №1, 2, 3, 4, 5, 6, 11, 12 дугаар гэрүүд нь 4 ортой, ширээ, 4 сандал, хувцасны тавиур болон зуухтай. №7, 8,10 дугаар гэрүүд нь люкс зэрэглэлд хамаарах ба нэг өргөн ортой, буйдантай, ширээ сандал, зуухтай. Өглөөний цай багтаад 250 000 төгрөг.
Тусгайлан зассан сууц: Орчин тойрхоо ажиглах сандал бүхий тагттай, тус бүр шүршүүр, 2 угаалтуур, 2 суултууртай, байнгын халуун хүйтэн устай, гадна талдаа асфальтан замтай, гэрэлтүүлэг сайтай, дулаан. Сууц №1,2,3,6,7 дугаар өрөөнүүд нь нэг өргөн ортой бөгөөд хосуудад тохиромжтой. Сууц № 4, 5 нь дөрвөн хүний зориулалттай, хоёр давхар ортой, гэр бүлээрээ амрагчдад илүү тохиромжтой. Сууцад амрах үнэ өглөөний цай багтаад 250 000 төгрөг.
Зочид буудал: 2-р давхарт байрлах ба өрөө бүр дотроо угаалтуур, 00, шүршүүр бүхий ариун цэврийн өрөө, мини-бар, ус буцалгагч, үсний сэнс зэрэг хэрэгслүүдээр тоноглогдсон. Өрөө№1, 3, 4 нь 2 хүний өргөн ортой, люкс зэрэглэлийнх. Өрөө № 2 нь хоёр хүний энгийн өрөө бөгөөд 2 ортой, зай бага боловч ариун цэврийн өрөө, бусад хэрэгслийн хувьд ижилхэн. Өрөө №5 нь гэр бүлийн өрөө бөгөөд 2 хүний өргөн ор бүхий том өрөө, 3 ортой бас нэг унтлагын нэмэлт өрөөтэй ба тэдгээрийг холбосон үүдний өрөөтэй. Үнийн хувьд өглөөний цайны хамт 300.000 - 400.000 төгрөг.
Гэр тек люкс буудал: Монгол гэрийн загвартай дугуй байшин. Нийтдээ 7 өрөө байгаа бөгөөд тус 40м2 талбайтай. Дотроо 2 өрөөтэй, өргөн ортой унтлагын өрөө, энгийн ортой зочны өрөө, шүршүүр бүхий угаалгын өрөө, гаднаасаа ордог хоёр хаалгатай. Байшингийн гаднах тагтаар дамжин өрөөндөө орох боломжтой. Мини баар, ус цэвэршүүлэгч, үс хатаагчтай. Өрөө №2,3-ын 3 өрөө нь адилхан давхарт байрлах ба тухайн давхарыг бүтэн хамардаг, хойд урд зүүн зүг рүү харсан цонхтой. Өрөө №1, 4, 5, 6, 7 нь тус бүр 4 өрөөтэй бөгөөд лоожийн дээд давхарт байрлана. Өрөөнүүд давхараа бүтэн хамрах бөгөөд баруун хойд, зүүн хойд, баруун урд, зүүн урд зүг рүү харсан цонхтой. Үнийн хувьд өглөөний цайны хамт 300.000 - 350.000 төгрөг.
Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles