ТЭРЭЛЖ - ТАЛЫН СОНДОР БААЗ


Өргөн уудам нутаг, үзэсгэлэнт сайхан байгаль, өнө эртний түүх соёлтой Монгол улсын Хан хэнтийн тусгай хамгаалалттай бүс нутаг, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт UB2 зочид буудлаас цааш Баянгийн талаар яваад 12км, Тэрэлж Туул голын бэлчирийн хөндийд буюу Гүнжийн сүм, Хагийн хар нуур орох замд байрлах Талын сондор соёл амралт, аялал жуулчлалын цогцолбор. Өвөл зунгүй байнгын ажиллагаатай цогцолбор юм. 

  • 40 хүнийг хүлээн авах хаус байшин
  • 60 хүнийг хүлээн авах зочид буудал
  • 80 хүнийг хүлээн авах Ази, Европ хоолны ресторан


Морин аялал:
Хэнтийн нурууны үргэлжлэл Туул голын эх, байгалийн сайханд мориор аялан, хээрийн хоол, монгол уламжлалт нүүдэлчин амьдралтай танилцаж хэзээ ч мартагдашгүйгээр аялах болно. Жуулчин унуулахад сургасан морь, морины хэрэгсэл, тоноглол хувцасаар хангана.


Явган аялал: Мэргэжлийн хөтөчөөр газарчлуулж байгалийн сайханд цэвэр агаар амьсгалан явган аялах аялал. Түүдэг галын дэргэд тойрон сууж, сонирхолтой түүх сонсож, хээрийн цай уух, эрүүл ухаалаг амрах.


Хамт олон, гэр бүлээрээ жилийн дөрвөн улирлын аль ч үед цагийг зугаатай өнгөрүүлж, хөгжин баясах боломжийг бүрдүүлсэн тохижилттой. Нийтийн арга хэмжээ, тоглоом наадам, үзүүлбэр  зохион байгуулах боломжтой.


Найз нөхөд, гадаад түншдээ өвөрмөц бөгөөд тансаг зоог барихыг хүсвэл голын эрэг дээрхи хүлээн авалтыг зохион байгуулах боломжтой.


20-25 хүнд зориулсан иж бүрэн сийлбэртэй, монгол соёлыг харуулсан гэрт нүүдэлчдийн онцлог бүхий уламжлалт ширээ засалт хоол хорхог зооглох боломжтой.


Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө, Хөх сүлд групп

Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles

Тэрэлж - Талын сондор бааз

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0