ЗАВХАН - ЗАМБАГА БААЗ
Тус
бааз нь Тэлмэн сумын нутагт Тэлмэн нуураас урагшаа Ангирт хэмээх жижиг нуурын
захад сумын төвөөс баруун хойш 20 км зайд элсэн манхан, нуур бүхий
байгалийн үзэсгэлэнтэй газарт байрладаг. Улаанбаатар хотоос 960 км, аймгийн төвөөс 100 км-ийн зайд оршдог.
Улирлын чанартай 6-10 сарын хооронд үйл ажиллагаа явуулдаг.
- Тэлмэн
нууранд загасчлах, завиар аялах
- Монголчуудын
эртний уламжлалт нүүдлийн соёл иргэншил, зан үйлтэй танилцах
- Малчин
айлд зочлуулж сарлаг үхэр саалгах, цагаан идээ боловсруулах
- Эсгий
хийх, арьс сур боловсруулах, морь уургалах, эмнэг сургахыг үзүүлэх
- Бэлэг
дурсгалын дэлгүүр, хувцас, машин угаалга
- Монгол
үндэсний тоглоом наадгайгаар тоглох
- Бүрэн
хэрэглэлтэй морь, тэмээ унаж зураг авахуулах, ойр орчмын үзэсгэлэнт газруудаар
аялах
- Захиалгаар
бэсрэг наадам зохиох
- Мэргэжлийн
тогоочийн хийсэн монгол, европ үндэсний халуун хоол, хүйтэн зууш, хорхог,
боодог
- Айраг, тараг, хоормог, халуун сүү
- Тэмдэглэлт
баяр, хүлээн авалт зохион байгуулах боломжтой.
- Нарын
энергээр ус халаах төхөөрөмж,
шүршүүр, ариун цэврийн байртай.
-
-
Завхан аймаг, Тэлмэн сум, Ангирт нуурын эрэг дээр
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах