ГОВЬ-АЛТАЙ - ЭРЭЭН НУУР БААЗ

Улаанбаатар хотоос 1150 км, Алтай хотоос хойд зүгт 150 км, Улиастай хотоос баруун зүгт 110 км-ийн зайд оршдог. Тус бааз нь Монголын их элсэн дунд орших үзэсгэлэнт Эрээн нуур, Завхан гол 1-5 км, дархан цаазат Хасагт Жаргалан ууланд орших “Монгол Утай” хэмээх Хүнхэрийн амралтаас 70 км, Түрэгийн үеийн хүн чулуун хөшөө, Хүйсийн говиос 80 км, Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уулнаас 145 км-ийн зайтай.
  • Эрээн нуурын орчмын үзэсгэлэнт газраар явган болон морин, тэмээн аялал хийх боломжтой.
  • Элсэн манхан үргэлжилсэн нуруу, дов толгод, говийн бүсээр бартаат замын аялал хийх
  • Монгол үндэсний хоол хүнс зооглох
  • Монголчуудын эртний уламжлалт нүүдлийн соёл иргэншил, зан үйлтэй танилцах
  • Эсгий хийх, арьс сур боловсруулах, морь уургалах, эмнэг сургахыг үзүүлэх
  • Монголын үндэсний тоглоом наадгайгаар тоглох
  • Элсний волейбол, теннис, биллярд, сагсны талбайд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой.
Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles

Говь-Алтай - Эрээн нуур бааз

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0