АРХАНГАЙ - ТАЙХАР БААЗ
Архангай аймгийн Ихтамир сумын сумын нутаг, үзэсгэлэнт Хойд
Тамирын голын хөвөөн дээрх домогт Тайхар чулууны дэргэд оршдог. Аялал жуулчлалын үндсэн маршрутын нэг болох УБ-Хархорин-Хорго чиглэлд аялж
буй жуулчид саатан хоноглож, байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий Тайхар чулууг
сонирхон амарч тухлахад тохиромжтой байршил юм. Нэг ээлжиндээ 70 хүн хүлээн авах 20 тохилог гэр болон хурал семинарын төлөөлөгчид авах боломжтой 30 ор бүхий нэг байшин буудалтай. 24 цагийн
шүршүүр, ариун цэврийн байгууламжтай. Төвийн эрчим хүчний найдвартай үүсвэр, 24
цагийн харуул хамгаалалттай.
Нэмэлт үйлчилгээ:
- Монгол
гэр барих, үнээ хонь саах, сүү хөөрүүлэх, өрөм загсаах, цагаан идээ
боловсруулах аргыг үзүүлэх
- Морь,
сарлаг унуулах
- Хорхог,
боодог хийж өгөх
- Эсгий
хийх монгол технологийг үзүүлэх
- Нум
сум харвах
- Галын
наадам хийх зэрэг үйлчилгээг захиалгын дагуу үзүүлнэ.
-
-
Улаанбаатараас 520 км, Хархориноос 160 км, Хорго, Тэрхийн цагаан нуураас 140 км-ийн зайд Архангай аймгийн Ихтамир сумын нутаг, Тайхар чулууны дэргэд оршдог
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах