18. ЖУУЛЧНЫ БААЗ

Тэрэлж - Тэрэлж Лоож



Манай бааз гэр буудал, ресторан, Монгол үндэсний хоолны гэр ресторан, амралт чөлөөт цагийн гэр, музей гэр, задгай пиво бар, биеийн тамирын талбайmай.Манайх нийт 25 гэртэй бөгөөд үүний 23-т нь 60-65 зочин нэг зэрэг хүлээж авах хүчин чадалтай. 


Ресторан: Манай “Өв соёл” ресторан нэг удаадаа 60-70 зочин хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан, төрөл бүрийн амтат халуун хоол, хүйтэн зуушийг үзэсгэлэнт байгалийн дунд найрсаг үйлчилгээгээр хүргэдэг.


Монгол гэр ресторан: Нэг удаадаа 32 хүн хүлээж авах хүчин чадал бүхий гэр ресторантай. Монгол үндэсний төрөл бүрийн хоол, хорхог, цагаан идээгээр үйлчилдэг ба менюгээр болон өөрөө өөртөө үйлчлэх гэсэн хэлбэртэй.
Мөн жуулчны баазуудад тэр бүр хийгээд байдаггүй “Боодог шоу” гэдэг арга хэмжээг үйлчилгээндээ шинээр нэвтрүүлсэн нь маш амжилттай болж, зочид гийчдийн маань байнгын захиалдаг шилдэг үйлчилгээний нэг болсон.


Музей гэр: Монгол малчин айлын маягаар тохижуулсан музей гэрт зочдод нүүдэлчин малчин айлын амьдралын хэв маягийн талаар бүрэн ойлголт өгөхүйц эдлэл хэрэгслийг байрлуулсан бөгөөд манай баазад ирсэн зочин бүр үнэ төлбөргүйгээр энэ гэрт зочилж, төрөл бүрийн сүү, цагаан идээ, айраг таргаар дайлуулж, эртний эдлэлийг үзэж сонирхож болно.


Бусад нэмэлт үйлчилгээ: Зочид манай баазад буудалласнаар дараах нэмэлт үйлчилгээнүдийг авах бүрэн боломжтой.
•    морь унах
•    нум сумаар харвах
•    сарлаг тэргээр аялах
•    завиар аялах
•    загасны аялал хийх
•    одон орны дурангаар харах
•    зориулалтын жижиг монгол гэрийг барьж, буулгаж үзүүлэх
•    шорлог болон боодог шоу хийх
•    мини наадам зохион байгуулах
•    ардын урлагийн тоглот үзэх
•    хувцас угаалга, индүүдлэг
•    задгай пиво бараар үйлчлүүлэх
•    төрөл бүрийн спортын хэрэгсэл, тоглоом тоглох
•    галын наадам
•    хээрийн аялал зохион байгуулах
•    боолтын хоол хийх
•    захиалгаар хоол хийх
•    малчин айлд зочлуулах
•    мод тарих




Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles



Тэрэлж - Тэрэлж Лоож

ТОО
0
0
0