Хавтгар орон нутгийн тусгай хамгаалалттай газар нь
Улаанбаатар хотоос 420 км-ийн зайд, Хэнтий аймгийн Батширээт сумын Барх, Онон
багийн нутаг дэвсгэрийг дамнан орших, байгалийн үзэсгэлэнт газар юм. 2004 онд
тус нутаг дахь зэрлэг амьтныг хамгаалах, өсөн төлжих нөхцөлийн бүрдүүлэх зорилгоор
орон нутгийн иргэдийн санаачлагын дагуу сумын ИТХ шийдвэрээр хамгаалалтад
авсан.
Хамгаалалттай газар нутгийн менежментийг нутгийн иргэдийн
оролцоотой байгуулагдсан “Хавтгар-Ширээт” ТББ хариуцан, хамгааллын арга хэмжээг
авч байна. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 104000 га.
Таньд санал болгож буй аяллын төрөл
- Морин аялал
- Зэрлэг амьтан харах, ажиглах аялал
- Буриад зоны ахуй амьдралтай танилцах аялал
- Спорт загасчлал
- Онон голын дагуу завиар аялах
Санал болгож буй маршрут
- Мөнгөнморьт сум хадан хошуу: Босгын гол - Их, Бага Ахын
гол - Сайхан голын Баян-Өндөр - Шар Өндөр (Хяналтын мониторингийн цэг)
- Эгийн Шурангуун (Хяналт мониторингийн цэг): Эгийн даваа - Зүүн Тарс - Ононгийн голын боом - Онон гол уруудах - Хаслиг голын
бэлчир Ононгийн гүүр
Байрлуулах үйлчилгээ
- Даамайч дахь зочдын төв (дүнзэн байшин)
- Хяналт мониторингийн цэг (Эг, Баянгол, Шар-Өндөр)
- Малчин өрхүүд
Бусад үйлчилгээ: Уламжлалт хоол
цай болон тав тухтай амрах газраар үйлчлэхээс гадна байгаль хамгаалалч
нар, малчин өрхүүд танд хөтөч хийж, сэтгэл ханамжтай аялахад тань туслах болно.
Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles