Тус жуулчны бааз нь Улаанбаатар хотоос зүүн тийш 55 км зайд Горхи-Тэрэлжийн нутаг, Гялалзахын ам хэмээх байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Жил бүр 6-9 сарын хооронд улирлын чанартай ажилладаг. Нэг ээлжиндээ 80 хүртэл хүн хүлээн авах хүчин чадал бүхий гэр ресторандаа амт, чанар бүхий Ази, Европ хоолоор үйлчлэх болно. Өдөр тутам хооллодог хэв маягаа өөрчлөн сүүдрэвчинд өдөр болон оройн хоолоо зооглох боломжтой.
Амралтын байр: Гэр бүлээрээ болон багаар аялаж буй аялагчдад зориулагдсан Luxe japan house нь 6-8 хүний багтаамжтай, зуны дэлгэр сайхан улирлыг мэдэрч, харахад тохирсон цэлгэр том цонхтойгоос гадна бусад гэр болон дүнзэн байшингаас хол зайтай оршдог. Мөн гал тогоо, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, хөргөгч, телевизор, хувцасны шүүгээ зэргээр тохижуулсан. Хагас люкс зэрэглэлийн дүнзэн байшинг гурван хүний ор, телевиз, хөргөгч, шкаф, буйдан, жижиг ширээ зэргээр тоноглогдсон. Энгийн гэрүүдийг 4 хүний ор, шүүгээ, ширээ сандал зэргээр тохижуулсан. Мөн баазын орчинд 80 хүний багтаамжтай хурал семинарын танхим, нийтийн зориулалттай задгай паб, сауна, шүршүүр, боловсон ариун цэврийн өрөөнүүд бий.
Элсний волейбол, ширээний теннис, сагс тоглож, караоке-д дуулж чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой. Цэвэр агаарт хөдөлгөөнтэй, идэвхитэй, хөгжилтэй амарна гэдэг нь зөв амралт юм. Тус жуулчны баазад ирснээр ойр орчмын байгалийн сайхныг мэдрэн явган аялал хийнгээ байгалийн сонин содон тогтоц бүхий хад асга, олон төрлийн цэцэг, зэрлэг ургамал болон жуулчны баазаас холгүй байрлах Болорын агуй зэргийг үзэж сонирхож болно.
Жуулчдын хүсэлтээр урьдчилсан захиалгаар монгол үндэсний зоог болох боодог, хорхог хийх боломжтой. Мөн монгол айлд зочлох, мориор аялах, нум сур харвах зэргээр аяллын хөтөлбөрийг баяжуулах болно.
Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles