ТӨВ - XIII ЗУУН ЦОГЦОЛБОР
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байдаг. Цонжинболдог толгойн Чингис хааны хөшөөнөөс зүүн тийш засмал замаар 27 км яваад Эрдэнэ сум хүрнэ. Тэндээс зүүн урагш салсан шороон замаар 18 км явж хүрнэ.
Хааны отогт түшиглэсэн гэр бааз:
- Жанжны өргөө: Тус 3 дабл ортой 4 гэртэй. Гадаад хүн 115000₮, Монгол хүн 95000₮ (Үзвэр ба өглөөний цай багтсан)
- Хатны өргөө: Тус бүр 3 дабл ортой 2 өргөө гэртэй. Гадаад хүн 95000₮, монгол хүн 65000₮. (Өглөөний цай ба үзвэр багтсан)
- Энгийн өргөө: Тус бүр 5 ортой 8 гэр бий. Гадаад хүн 75000₮, монгол хүн 45000₮ (Өглөөний цай ба үзвэр багтсан)
Гэрээт
байгууллагуудын хөтөч ба жолооч 15000₮ (өглөөний цайтай,
үзвэрийн төлбөрөөс чөлөөлөгдөнө)
Үзвэр гэдэг нь 6 үндсэн отогоор айлчилж монгол ахуй заншилтай танилцах аялал юм.
Зуны
улирал буюу Y - X сард өдрөөр аялах үнэ:
- Гадаад хүн 62000₮ (өдрийн хоолны багц багтсан), 55000₮ (өдрийн хоол багтаагүй)
- Гадаад хүүхэд 36000₮ (өдрийн хоол багтсан), 22500₮ (өдрийн хоол багтаагүй)
- Монгол хүн 30000₮ (өдрийн хоолны багц багтсан), 20000₮ (өдрийн хоол багтаагүй)
- Хүүхэд 15000₮ (өдрийн
хоолны багц багтсан), 8000₮ (өдрийн хоол багтаагүй)
Өвлийн
улирал буюу XI - IY сард өдрөөр аялах үнэ:
- Гадаад хүн 45000₮ (өдрийн багц хоол багтсан)
- Монгол хүн 26000₮ (өдрийн багц хоол багтсан)
- Хүүхэд (6-12 нас) 13000₮ (өдрийн хоол багтсан)
Өвлийн
улирал буюу X - Y сард өвөлжөөнд түшиглэсэн гэр
бааз ажиллана. Тус бүр 5 ортой гурван энгийн гэрт буулгана. Гадаад хүн
45000₮, монгол хүн 30000₮ (үзвэр, өглөөний цай багтсан)
Хоолны цэс:
- Өглөөний
цайны багц: Бантан эсвэл зутан, боорцог, сүүтэй цай
- Цагаан хоолны багц: Зутан шөл (мөөг, ногоо), ногоотой
хуушуур (3 ширхэг), шинэ ногооны салад хачир, сүүтэй цай, боорцог.
- Хүүхдийн хоолны багц: Борцтой гурилтай шөл,
үхрийн махан хуушуур (2 ширхэг), шинэ ногооны салад хачир, сүүтэй цай, монгол боорцог.
- Оройн хоол: Монгол уламжлалт хоолноос захиалах – Цуйван, бууз гэх
мэт.
- Нэмэлт хоол үйлчилгээ: Хорхог, Боодог
13-р зуун цогцолбор: Энэхүү хөшөөг үзэж сонирхох аяллын үед XIII зуун хэмээх цогцолбортой танилцаж болно. Тус цогцолбор нь Чингис хааны хөшөөт цогцолбороос зүүн урагш 36 км-т байрладаг бөгөөд XIII зууны үед Монголчууд хэрхэн яаж амьдарч, хөдөлмөрлөж байсныг бодитоор харуулах, тухайн цогцолборт ирсэн зочдод тэр цаг хугацаагаар аялсан мэт сэтгэгдэл төрүүлдэг бичил хаант улс юм. Цогцолбор нь 6 отогоос бүрддэг.
- Өртөө улаач, харуулын отог: Улаач нар зочдыг угтаж тухайн отогийн талаар танилцуулан газарчилна. Энэ отог дээр Та Монгол эзэнт гүрний цагаан сүлд болон Хар сүлдэнд мөргөж, Монгол цэргийн хуяг дуулга өмсөн зургаа авхуулж болно.
- Урчуудын отог: Урланд зочлон тухайн үеийн бүсгүйчүүд хэрхэн яаж эсгий урлал, ширмэл урлал, зээгт наамал, оёдол хатгамал хийж буй байдалтай танилцахаас гадна төмрийн дархан, модон эдлэлийн мужааны урлангаар ч зочилно. Энд Та XIII зууны үеийн гар урчуудын амьдралтай танилцаж, арвай будаа боловсруулах аргыг харж болно.
- Номын өргөө: Дэлхийд ганцхан “босоо бичиг” хэмээгдэх Монгол бичгийн үүсэл гаралтай танилцаж, тухайн үеийн бичгийн түшмэлүүдээр өөрийн нэрийг муутуу цаасан дээр бичүүлж авах боломжтой. Мөн энэхүү өргөөнд монгол бичгээр бичигдсэн ном сударууд хадгалагдан байдаг. Монголчуудын ном судар хадгалж ирсэн өв уламжлалтай танилцана.
- Малчны отог: Бэлчээр даган нүүдэллэх малчин айлд зочилно. Монголчуудын өдөр тутмын амьдралтай танилцаж, айраг цэгээ амсаж, цагаан идээ боловсруулах аргыг үзэж сонирхохын зэрэгцээ өөрсдөө ч гар бие оролцон хийлцэж болно. Морь тэмээ унаж эргэн тойрондоо аялахаас гадна морь малтай холбоотой ардын уламжлалт зан үйлийн үзүүлбэрүүдтэй танилцах боломжтой.
- Бөөгийн отог: Монголчуудын анхлан шүтэж ирсэн бөө мөргөлийн зан үйлтэй танилцаж, бөө удган хүний амьдардаг гэр сууц, хувцас хэрэглэлийг үзэж сонирхохоос гадна тэнгэр, газар лусын тахилга, бөөгийн буултанд оролцож хувь тавилангаа үзүүлэх, буян хишиг дуудуулах, засал ном хийлгэх боломжтой.
- Хааны өргөө: Та энэхүү өргөөнд Монгол үндэсний олон төрлийн идээ ундаанаас зооглож, хааны шадар сайд, жанжид, хатдын өргөөгөөр айлчлан тухлах болно.
-
-
Чингисийн өргөн чөлөө-5, Баянгол зочид буудал, Баянгол оффис-4, "Женко тур бюро" ХК.
Төв - XIII зуун цогцолбор
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах