• THREE CAMEL LODGE
    ГОВИЙН ГУРВАН ТЭМЭЭ бааз
    Өмнөговь аймаг, Булган сум
  • BAGA GAZRIIN CHULUU tourist camp
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бааз
    Дундговь, Дэлгэрцогт ба Адаацаг сумын зааг
  • GOBI DISCOVERY tourist camp
    ГОВЬ ДИСКОВЕРИ бааз
    Өмнөговь аймаг
  • GOBI TOUR tourist camp
    ГОВЬ ТУР бааз
    Өмнөговь аймаг, Булган сум
  • GOBI MIRAGE tourist camp
    ГОВЬ МИРАЖ бааз
    Өмнөговь аймаг, Ханхонгор сум
  • TOV BORJIGON tourist camp
    ТӨВ БОРЖИГОН бааз
    Дундговь аймаг, Их газрын чулуу
  • TSAGAAN-OVOO tourist camp
    ЦАГААН-ОВОО бааз
    Дундговь аймаг, Онгийн хийд
  • ONGIIN NUUTS tourist camp
    ОНГИЙН НУУЦ бааз
    Дундговь аймаг, Онгийн хийд
  • TAVAN DOKHIO tourist camp
    ТАВАН ДОХИО бааз
    Дорноговь, Хамарын хийд
  • AR BURD ELS tourist camp
    АР БҮРД ЭЛС бааз
    Төв аймаг, Баян-Өнжүүл сум
  • ANAR tourist camp
    АНАР бааз
    Өвөрхангай аймаг, Хархорин сум
  • DREAM LAND tourist camp
    ДРИЙМ ЛАНД бааз
    Өвөрхангай аймаг, Хархорин сум
  • DUUT RESORT
    ДУУТ РЕСОРТ
    Архангай аймаг, Цэнхэрийн халуун рашаан
  • KHANGAI resort
    ХАНГАЙ РЕСОРТ
    Архангай аймаг, Цэнхэрийн халуун рашаан
  • JARGAL JIGUUR tourist camp
    ЖАРГАЛ ЖИГҮҮР бааз
    Хөвсгөл аймаг, Жаргалант сум
  • MAIKHAN TOLGOI tourist camp
    МАЙХАН ТОЛГОЙ бааз
    Архангай аймаг, Тэрхийн цагаан нуур
  • ASHIKHAI tourist camp
    АШИХАЙ бааз
    Хөвсгөл аймаг, Хатгал тосгон
  • MONGOLIAN SECRET HISTORY tourist camp
    МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО бааз
    Төв аймаг, Борнуур сум
  • BAIGALIIN NUUTS tourist camp
    БАЙГАЛИЙН НУУЦ бааз
    Төв аймаг, Горхи Тэрэлж БЦГ
  • TAMIR tourist camp
    ТАМИР бааз
    Төв аймаг, Горхи Тэрэлж БЦГ
  • KHAAN JIMS tourist camp
    ХААН ЖИМС бааз
    Төв аймаг, Эрдэнэ сум
  • ALTARGANA tourist camp
    АЛТАРГАНА бааз
    Хэнтий аймаг, Дадал сум

18. ЖУУЛЧНЫ БААЗ

ТӨВ - МОНГОЛ НОМАДИК БААЗ

Байгуулагдсан он: 2011
Гэр буудлын тоо: 24
Байшин буудлын тоо: байхгүй
Нийт орны тоо: 80
Холбогдох утас: 99118573
Веб сайт: www.mongolnomadic.com

Монгол орныг зорин ирж байгаа жуулчдын үзэхийг хүсдэг зүйлсийн нэгэн чухал хэсэг нь олон мянган жил уламжлагдан ирсэн нүүдэлчдийн амьдралын хэв маяг билээ. Гэтэл орчин үеийн монгол малчдын амьдралд техник технологийн хөгжил тусгалаа олж жинхэнэ монгол ёс заншил, соёл ахуй бүдгэрсэн нь жуулчид, зочдын төсөөлөөгүй өөр орчин болж сонирхол багатай харагддаг байна. Харин “монгол нүүдэлчин” үзүүлбэр нь 2011 оноос эхлэн монголчуудын нүүдлийн соёл, ахуйг нэг дороос харах боломжийг бүрдүүлэн амжилттай ажиллаж байна.




Үзүүлбэр нь өглөөний 10 цагаас эхэлж 13 цагт өндөрлөдөг. Зочдыг монгол ёсоор угтах, монгол нүүдэлчин айлд зочлох, нүүдэлчин соёл, ахуйн хэв маягийг танилцуулах, зочдыг уламжлалт идээгээр дайлах /цай, цагаан идээ, айраг, архи зэрэг/, морин хуур, монгол ардын дуугаар ая барих, дэмбээдэх, хуруудах, харилцан дуулах зэргээр жижиг хэмжээний найр хийж зочдыг оролцуулах, таван хошуу малаа хэрхэн маллах тухай танилцуулах, зочдыг оролцуулан хонь, ямаа холбож саах, гүү саах, адууны тухай тайлбар хийх, цагаан идээ боловсруулах, архи нэрэхийг бодитоор үзүүлж зочдод амсуулах, нум сум харвах, зочидтой хамт үндэсний тоглоом тоглох, зочидтой хамт эсгий хийх, сур элдэх, үхэр тэрэг, сарлагийн нуруу ачаа, тэмээн тэрэг, морин тэрэг гэсэн ердийн хөсгөөр хэрхэн нүүдэл хийхийг бодитоор харуулах, үндэсний хувцастай зураг авхуулах  гэх мэт олон янзын үзүүлбэрийг зохион байгуулж байна.


Гадаадын жуулчин гэлтгүй монгол аялагч нар, ЕБС-ийн хүүхдүүд хүртэл очиж үйлчлүүлэх боломжтой. Энэхүү хөтөлбөр нь 1 жуулчинтай байсан ч явагддаг нь давуу тал болно. Хотоос баруун тийш баруун аймгууд явах засмал замаар 55 км яваад замаасаа урагш 1.5 км-т Төв аймгийн Аргалант сумын Ар дулаан хэмээх байгалийн үзэсглэнт нутагт байрладаг Монгол номадик бааз бөгөөд шалнаасаа халаалттай 24 гэртэй. 130 хүн хүлээн авах хүчин чадалтай гэр ресторантай, халуун хүйтэн устай шүршүүр, ариун цэврийн өрөө, саун, гадаах ванн, сагсан бөмбөг, волейболын талбайтай, караоке дуулж диско бүжиглэх боломжтой.