Улаанбаатар хотоос 67 км
зайд, Горхи Тэрэлжийн байгалийн тусгай хамгаалалттай газрын Цагаан тэмээтийн
аманд 4.6га талбайд аялал жуулчлалын үйлчилгээ явуулдаг. Тус жуулчны баазыг Их
Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ой, түүнийг бэлгэдэж Монголын уламжлалт
гар урлалын аргаар монгол гэрийн уламжлалт соёлыг хадгалсан бүтэн сийлбэртэй,
иж бүрэн тавилгатай 21 гэрээс бүрдүүлэн байгуулсан.
Нэг ээлжиндээ 100-110
хүн хүлээн авч байрлуулах хүчин чадалтай бөгөөд нэг удаа 120-150 хүнд нэг зэрэг
үйлчлэх ресторантай. Өндөр ур чадвартай мэргэжлийн тогооч монгол, европ хоол
хийж үйлчилнэ. Спортын талбай, боловсон ариун цэврийн өрөө, шүршүүр, саунтай,
төвийн эрчим хүчний холболттой, газрын гүний цэнгэг усны худагтай. Гүний худагийн усны ундарга нь 60 гаруй
метрийн гүнээс гарсан бөгөөд усны найрлагын дээжийг ШУА Геоэкологийн хүрээлэн
усны шинжилгээний лабораторид шинжлүүлэхэд химийн бүрэлдэхүүнээрээ
гидрокарбонатын ангийн, кальцийн бүлгийн, 1 дүгээр төрлийн цэнгэг, зөөлөн, дээд
зэргийн ундны устай гэж дүгнэсэн.
Гэрээгээр болон
захиалгаар дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
- Монгол айл гэрийн соёл (гэр
сууц, гал голомт, гэр ахуйн уламжлалт модон эдлэл)
- Монгол гэр барих,
буулгах
- Монгол хувцас, гоёл
чимэглэл
- Монгол нүүдэлчдийн мал
аж ахуй эрхлэх соёл
- Монголчуудын шүтээн соёл
- Монгол үндэсний тоглоом
наадгайн соёл
- Монгол урлахуйн соёл
- Монгол зэр зэвсгийн соёл
- Их Монгол улсын тухай
- Бэсрэг наадам (бөх, сур,
хурдан морь)
- Урлагийн тоглолт (морин
хуур, уртын дуу, хөөмий, уран нугаралт, үндэсний бүжиг)
- Галын наадам
- Караоке
- Үндэсний хувцас өмсөх,
зураг авахуулах
- Малчин айлаар зочлох,
үхэр, гүү саах, тогоо нэрэх, аарц ааруул хийхийг харах, амьдрал ахуйтай
танилцах
- Спорт тоглоом
Үнийн тариф:
- 4 ортой гэр: 120 000төг
- 1-3 ортой гэр: 150
000төг
- 5 ортой байшин: 120
000төг
- Дотоодын нэг хүн: (10-50
хүний нэг) 70 000төг
- Дотоодын нэг хүн: (50-дээш
хүний нэг) 60 000төг
- Гадаад нэг хүн (10-50
хүний нэг) 110 000төг
- Гадаад нэг хүн (50-иас дээш
хүний нэг) 100 000төг
Хөнгөлөлтийн
зарчим
- 100 хүн тутамд 1%
хөнгөлөлт эдэлнэ.
- 200 хүн тутамд 2%
хөнгөлөлт эдэлнэ.
- 300 хүн тутамд 3%
хөнгөлөлт эдэлнэ.
- Гэрээний хүний тоогоор
хувь өөрчлөгдөх бөгөөд 10% хүртэл хөнгөлнө.
- Гадаадын груп жуулчдын хөтөч, орчуулагч, жолооч нарыг 20-40% хөнгөлнө.
Гэрээний нөхцөлөөс
хамааран дотоод жуулчин 40 000- 50 000 төгрөг.
Дотоод жуулчны үнэнд
орсон зүйлс / Нэг өдрийн 3 хоол
- Өглөө (Бантан, каш
сонголтоор, цай, боорцог, хайлмаг)
- Өдөр хоол (Цай, ус, нэг
ба хоёрдугаар хоол, эсвэл буфет хоол)
- Орой (нэгдүгээр хоол,
хоёрдугаар хоол сонголтоор)
Гадаад жуулчны үнэнд
орсон зүйлс / Нэг өдрийн 3 хоол
- Өглөө (Бантан, каш
сонголтоор, цай, боорцог, хайлмаг)
- Өдөр хоол (Цай, ус, нэг
ба хоёрдугаар хоол, эсвэл буфет хоол)
- Орой (Нэгдүгээр хоол,
хоёрдугаар хоол сонголтоор)
Гэрээтэй үйлчлүүлэгч дараах 3 сонголтоос сонгож нэмэлт үйлчилгээ авна.
- Ноёд хатад хувцас өмсөж зураг авахуулах
- Нэг цаг морь унах
- Хөтөчийн хамт явган аялал хийх
- Нум сум харвах
Баазын орчинд явган аялал, морин аялал, дугуйн аялал, мотоциклтой аялал, завьтай
аялал, чаргатай нохойн аялал, цанын аялал, бааз орчмын аяллыг зохион байгуулах
боломжтой.
Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles