ӨМНӨГОВЬ - ГОВИЙН АНАР БААЗ
Говийн анар
жуулчны бааз нь байгалийн нэн үзэсгэлэнтэй, ховор сонин тогтцыг нэг дор
цогцлоосон Хонгорын элсэн уулын хаяанд, Сэврэй сумаас 54 км, Улаанбаатар хотоос
640 км зайд Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт үйл
ажиллагаагаа 2009 оноос хойш явуулж байна. Говь гурван сайханы байгалийн
цогцолбор газар нь олон зүйлийн ховор амьтан, ургамлын өлгий нутаг юм. Тус баазад ирснээр наран ургахаас түг түмэн одод гийх хүртэл
байгалийн сайхныг таашаан мэдэрч, найрсаг үйлчилгээг
хүлээн авч, амт чанартай олон төрлийн зоогоор үйлчлүүлэн ая тухтай амрах болно.
Говийн анар баазаас Онгийн хийд, Баянзаг, Ёлын ам, Хэрмэн цав болон Баянхонгор
аймгийн Их Богд уул, Их Баян уул, Орог нуур зэрэг газар руу аялах боломжтой.
Хүчин чадал, үйлчилгээ:
Жил бүрийн 5-р
сараас 10-р сар хүртэл үйл ажиллагаа явуулна.
35 гэртэй, 100 зочин хүлээн авах хүчин чадалтай.
Европ, ази
болон монгол үндэсний хоолоор үйлчилнэ.
Стандарт ариун
цэврийн байгууламжтай. (эрэгтэй, эмэгтэй тус бүр 5, нийт 10 ариун цэврийн
өрөөтэй. Байнгын халуун ус, хүйтэн устай 10 душтэй)
Бэлэг дурсгал, бар, кофений үйлчилгээ
Тоглоомын булан
( шагай шатар оньсон тоглоом)
Спорт тоглоомын
талбай ( элсний гар бөмбөг, сагсан бөмбөг)
Юнител,
жи-мобайл, скайтел зэрг үүрэн телефоний сүлжээ барьдаг.
Нэмэлт үйлчилгээ (Урьдчилан
захиалга авна)
Малчин айлд
зочлох
Тэмээ унах
Нүүдэлчин ахуй,
амьдралтай танилцах (монгол гэр барих, айраг, сүү цагаан идээ боловсруулах,
ингэ саахыг үзүүлнэ)
Нүүдэл хийх. Тэмээ
хөсөглөж айл нүүлгэх, түүнд зочдыг оролцуулах
Хорхог хийнэ.
Хувцас угаалга,
индүүдлэг
Машиний
үйлчилгээ
Тэмээн аялал
-
-
Өмнөговь аймаг Сэврэй сумаас 54 км-т оршдог Хонгорын элсний зүүн хойд дэнж дээр байрладаг.
Өмнөговь - Говийн анар бааз
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах