18. ЖУУЛЧНЫ БААЗ

ТЭРЭЛЖ - БАЯНХАД БААЗ

Байгуулагдсан он: 2007
Гэр буудлын тоо: 25
Байшин буудлын тоо: байхгүй
Нийт орны тоо: 90
Холбогдох утас: 99029035, 70009031
Веб сайт: байхгүй

Горхи Тэрэлжийн бүс нутагт Улаанбаатар хотоос 50км зайд, эд хөрөнгө адуу мал арвижуулдаг буян хишигтэй хэмээн нутгийн ард түмний хүндэтгэж ирсэн  “Баянхад” хэмээх хадны нөмөрт байрладаг. Нэг ээлжиндээ 90 хүн хүлээн авч үйлчлэх зоогийн газар, гаднаа зоог барих саравч, зочин байрлуулах гэр буудал, сагс волейбол тоглох спортын талбай, машины зогсоолтой. Зуны улиралд бүрэн хүчин чадлаар ажилладаг. Өвлийн улиралд захиалга авч 10 гэрээр үйлчлэх боломжтой. 

Мастер тогооч монго, солонгос, европ хоолоор үйлчилнэ. Өглөөний хоол буфет буюу өөрөө сонгож үйлчлүүлэх хэлбэрээр гардаг. Орчин үеийн стандартын шаардлага хангасан боловсон бие засах газар, халуун хүйтэн ус бүхий тохилог ариун цэврийн өрөө шүршүүртэй. 380 вольт тасралтгүй найдвартай хангах эрчим хүч болон гүний худагтай.

Жуулчны улиралд Hunting star одон орон ба танин мэдэхгүйн хөтөлбөр, ардын урлагийн тоглолтыг зохион байгуулдаг. Номын сангийн үйлчилгээ авах, задгай pub-д чөлөөт цагаа өнгөрүүлэх, спортын талбайд тоглох боломжтой. Мөн жуулчдын хүсэлт захиалгын дагуу морин аялал, бэсрэг наадам, монгол малчин айлд зочилж монгол ахуйтай танилцах, оньсон тоглоомоор тоглох, нум сум харвах, хорхог хийх зэрэг үйлчилгээг зохион байгуулна.




Hunting star astronomical program
(Одны ангууч одон орон танин мэдэхгүйн хөтөлбөр): Одон орны тухай мэдлэгийг хамгийн ойлгомжтойгоор дэлгэц сүүлийн үеийн техник ашиглан тодорхой тайлбарлаж сансар огторгуй хичнээн уудам болох талаар мэдлэг олгоно. Видео дүрсээр одон орны ерөнхий мэдээлэл болон тэнгэрт харагдах биетүүдийг нэг бүрчлэн тайлбарлана. Таны яагаад гэсэн асуултанд тохирох бүх хариултыг өгч, зочин бүрт жижиг оврын дурангуудыг хөтөлбөрийн турш хэрэглүүлнэ. Том оврын дурангуудаар ажиглалт хийлгэнэ. Тус хөтөлбөрт хэрэглэгдэх дурангууд хангалттай хүрэлцэнэ. 

Харагдаж байгаа биетүүдийг мэргэжлийн лазер чиглүүлэгч ашиглан энгийн нүдээр харагдах байдал, байршил, яаж олж болох талаар сургалт зохион байгуулна.  Хөтөлбөр орой бүр 22:00-00.30 цагийн хооронд тус баазад буудалласан жуулчинд үнэгүй хүрнэ. (Хөтөлбөрийн хамгийн том дайсан бол цаг агаарын байдал бөгөөд тэнгэр цэлмэг байх шаардлагатай байдаг гэдгийг анхаарна уу.)