ХӨВСГӨЛ - АР ДАВХАР ХОЙГ БААЗ

Аялал жуулчлалын үндэсний төвийн 2010 оны шилдэг ЭКО ЖУУЛЧНЫ БААЗ. Улсын тусгай хамгаалалттай Хөвсгөл нуурын Байгалийн цогцолборт газарт төрөл бүрийн ан амьтан, ургамал цэцэгсээр бүрхэгдсэн Хөвсгөл нуурын зүүн эрэг рүү түрж орсон өвөрмөц тогтоцтой хамгийн үзэсгэлэнт Ардавхар хойг дээр оршдог. Эргэн тойрон ямар ч бааз, хүнгүй тайван орчин бөгөөд төв суурин болон авто замаас зайтай тул чимээ шуугиангүй.

Yзэсгэлэнт байгаль, ан амьтан: Жамъянмядаг, яргуй, сурнагийн ягаан цэцэг зэрэг төрөл бүрийн цэцэгсийн дунд байрладаг. Цэвэр агаарт амарч алжаалаа тайлахын хамтаар Монголын улаан номонд орсон нэн ховор Баданга хүдэр (Moschus Moschiferus), Халиун буга (Cervuse elaphus), Монгол тарвага (Marmota Sibirica Radde, 1862) харах боломжтой.

Малчин айл: Баазын ойролцоо нутгийн малчин айлд зочлон төрөл бүрийн цагаан идээ амтлахаас гадна морь унах, ердийн хөсгөөр аялах боломжтой.

Байршил: Улаанбаатар хотоос 810км, Мөрөн хотоос 125км, Хатгал тосгоноос зуны улиралд машинаар 1 цаг буюу 20км аялж хүрнэ. Харин усан онгоцоор очиход 30 минут буюу 8 км зарцуулна. Өвлийн улиралд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр Хатгалаас машинаар 10 мин зарцуулж хүрнэ.

Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles

Хөвсгөл - Ар давхар хойг бааз

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0