Далай тур жуулчны бааз нь Хөвсгөл аймгийн
мөрөн хотоос 125 км-т Хөвсгөл нуурын баруун эрэг "Жанхайн цагаан эрэг"
хэмээх байгалийн үзэсгэлэнт газар нуурын эрэг дагуу байрладаг.
Нэг ээлжиндээ 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтайгаар найрсаг хамт
олон зочид жуулчиддаа тав тухтай, чанартай үйлчилгээг үзүүлж байна.
Манай жуулчны бааз таныг болон таны хүндэт зочдыг ая тухтай амрааж дараах аяллуудыг санал болгож байна.
- Морин аялал
- Усан онгоц болон моторт завиар аялах аялал
- Явган аялал
- Сарлаг болон үхэр тэргээр аялах
- Загасчлах аялал
Цаатны отог, малчин айлд зочлон Хотгойд, Өүлд, Дархад үндэстний
амьдралын хэв маягтай танилцаж, мөнх цаст сүрлэг хайрхан ноён шовх
сарьдаг, гүн цэнхэр Хөвсгөл ээжийнхээ үзэсгэлэн гоог бишрүүлэн бөө
бөөлүүлэх, галын наадам хийх зэрэг сонирхолтой арга хэмжээг манай
чадварлаг хамт олны найрсаг халуун дулаан үйлчилгээн дор нэгэн зэрэг
мэдэрч амьдралынхаа дурсамжийг нэмэх сайхан мөчийг бэлэглэх болно.