ХӨВСГӨЛ - ЖАРГАЛ ЖИГҮҮР БААЗ
Жаргал
жигүүр жуулчны бааз нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт загас
жараахайгаар элбэг Хөнжил, Идэрийн голын хөвөөнд байрладаг ба Улаанбаатар
хотоос Хөвсгөл далай орох жуулчны гол маршрут дээр байрладаг. Энэхүү гол зам нь
эртний Монголын нийслэл Хархорин, Эрдэнэзуу хийд, Чулуут голын хавцал, сөнөсөн
галт уул Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт болон
түүхийн дурсгалт газруудаар дайран өнгөрдөг.
Давуу талууд
- Жуулчны
бааз нь төвийн эрчим хүчинд холбогдсон 24 цагийн цахилгаантай.
- Мобиком, Skytel, G-mobile-ийн
үүрэн телефоны сүлжээтэй
- Орчин
үеийн ариун цэврийн өрөө, шүршүүртэй.
- Эрүүл мэндэд тустай байгалийн халуун рашаан бүхий бассейнтай.
- Жуулчны
баазын хажуугаар урсах Хөнжил, Идэрийн гол нь тул, ленок загасаар элбэг бөгөөд
жуулчдын загасчлах дуртай гол, мөрнүүдэд зүй ёсоор тооцогддог.
- Монголын
түүхэн дэх хамгийн өндөр хүн болох өндөр Гонгор, Монголд анх удаа нисэх
оролдлогыг хийсэн Гэлэнхүү нарын төрсөн нутаг бөгөөд Гэлэнхүүгийн ниссэн хясаа
болон тэдний тухай орон нутгийн музейгээс үзэх боломжтой.
Нэмэлт үйлчилгээ
- Малчин
айлд зочилж, нүүдэлчин ахуйтай танилцах
- Хөнжил,
Идэрийн голд загас барих
- Үндэсний
хувцастай зураг авахуулах
- Монгол
гэр, гэрийн тавилга хийх жижиг үйлдвэр үзэх
- Монгол
гэр барих
- Байгалийн
жимс түүх, эмийн ургамал үзэж сонирхож түүх аялал
- Морь,
сарлаг унах
- Бүх
төрлийн ердийн хөсгөөр ойр орчмын үзэсгэлэнт газруудаар аялал хийх
- Массаж
хийх, хувцас угаах, индүүдэх үйлчилгээ
-
-
-
Хөвсгөл аймгийн жаргалант сум, Хорго-Тэрхийн нуураас Хөвсгөл орох замд.
Хөвсгөл - Жаргал жигүүр бааз
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах