18. ЖУУЛЧНЫ БААЗ

Улаанбаатар - Эрхэт сүлд бааз



Товч танилцуулга: “Эрхэт сүлд” аялал, жуулчны тур бааз нь 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан байгуулсан “Эрхэт трейд” ХХК-ны өчүүхэн хувь нэмэр юм. Монголд хамгийн томд тооцогдох 20 ханатай гэрт тухлан нэг удаадаа 150 хүний хүлээн авалт, хурим найр, хурал семинарыг зохион байгуулах боломжтой. Та эртний хаад, хатадын амьдрал, орчинг бүрэн харуулсан гэр музейд зочилсноор монгол үндэсний хувцастайгаар зоог барин, тоглолт үзэж, дургсгалын зураг татуулах, эртний уламжлалт тоглоом, гэр музей, дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой. Улаанбаатар хотын төвөөс баруун зүгт 25 км, ”Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудлаас 5 км зайтай оршдог. Мөн жуулчид, амрагчдын ая тух, чөлөөт цагийг өнгөрөөхөд зориулагдсан ресторан, хүлээн авалтын саруулхан танхим, сүүлийн үеийн хэв шинжээр тохижуулсан саун, фитнесс, теннис, билльярдын өрөөнүүд, бар, зочид буудалтай.


Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles


Улаанбаатар - Эрхэт сүлд бааз

ТОО
0
0
0