18. ЖУУЛЧНЫ БААЗ

Төв - Хустайн нуруу бааз


Хустайн нуруу жуулчны бааз нь жилийн турш ажилладаг бөгөөд та бүхнийг хүлээн авч үйлчлэхэд хэзээд бэлэн байдаг. Нэг ээлжиндээ 100 хүн хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай. Мөн шинээр баригдсан нарны эрчим хүчээр халаалтаа шийдвэрлэсэн хамгаалалтын захиргааны байшинд хурал, семинар, сургалт зохион байгуулж болох бүрэн тоноглогдсон 2 заал бий. Байгалийн сайханд амрангаа, ажил хэргээ явуулах боломжийг бид та бүхэнд санал болгож байна. Үүний зэрэгцээ морин аялал, дугуйн аялал хийх боломжтой. Хустайн байгалийн цогцолбор газарт зочилсон хэн бүхэн байгалийн үзэсгэлэн, зэрлэг амьтад, шувууд, зүйл зүйлийн цэцэгст харж нүд баясан, түүх соёлын дурсгалт зүйлс, монголчуудын уламжлалт зан үйлтэй танилцах болно.

Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles

Төв - Хустайн нуруу бааз

ТОО
0
0
0