19. ЗОЧИД БУУДАЛ

Бест вестерн пример Туушин (Best Western Premier Tuushin hotel)


Монгол улсын Төрийн ордон болон Сүхбаатарын талбайгаас 100 метрийн зайд оршдог хамгийн сайн байрлалтай зочид буудал юм. Энгийн өрөөнөөс ерөнхийлөгчийн зэрэглэл хүртэл нийт 193 өрөөтэй, орчин үеийн хоол үйлчилгээний өндөр зэрэглэл бүхий 3 ресторан, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон  хурал, хүлээн авалтын 2 танхимтай. Буудлын бүхий л хэсгүүд сүүлийн үеийн дэлхийн чанарын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийн цогц шийдэл, аюулгүй байдлын шаардлага хангасан, орчин үеийн засал чимэглэлтэй.

Өрөөний үнэ тухайн өдрөөс шалтгаалан өөр байдаг ба тухайн өдрийн долларын ханшаар тооцогддог.
Өрөөний үнэнд НӨТ, өглөөний цайны үнэ багтсан, харин үйлчилгээний 5% багтаагүй болно.  
Буудалд хүлээн авах цаг 13:00 хүртэл
Буудлаас гарах цаг 12:00 хүртэл


Бест вестерн пример Туушин (Best Western Premier Tuushin hotel)

ТОО
0
0
0