Зохион байгуулагч: Монголын Аялал Жуулчлалын Холбоо
Зохион байгуулах хугацаа: Жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногт
Уг
үзэсгэлэн нь Монголд зохиогддог аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн төдийгүй
аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш
олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг
бизнесийн төрөл бүрийн боломжийг бүрдүүлж өгдөг. ITM (International Travel Mart) үзэсгэлэнд Өвөрхангай,
Өмнөговь, Хөвсгөл, Архангай, Хэнтий, Төв, Булган, Дундговь зэрэг аймгууд нэгдсэн зохион байгуулалттайгаар, тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн
газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, ноос ноолуур, гар урлалын компани, дуу
бүжгийн чуулга, музей зэрэг 150 гаруй аж ахуйн нэгж, байгууллага бие даан оролцдог.
Тус үзэсгэлэнгийн 2 өдөрт дунджаар 3000
гаруй зочид, мэргэжлийн хүмүүс ирж сонирхдог.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үйл ажиллагаанд БОАЖЯ-ны сайд, МАЖХ-ны Ерөнхийлөгч, үзэсгэлэнгийн түнш байгууллагын дарга, захирлууд оролцож, үг хэлж тууз хайчилснаар үзэсгэлэнгийн үйл ажиллагааг албан ёсоор
эхэлдэг. Үзэсгэлэнгийн
нээлтэнд урилгаар ирсэн хүндэт зочид, Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин
сайдууд, тэдний төлөөлөгчийн газрынхан ирж нээлтийн үйл ажиллагааг үзэж
сонирхохоос гадна ардын урлагийн тоглолт сонирхож, үзэсгэлэнд оролцож байгаа аж
ахуйн нэгжүүдтэй уулзаж танилцан, тэдний үйл ажиллагаатай танилцаж, халуун яриа
өрнүүлдэг онцлогтой. Үзэсгэлэнгийн үйл ажиллагааны хүрээнд янз бүрийн сургалт
семинарууд тусгай хөтөлбөрийн дагуу нээгддэг.
Үзэсгэлэнд
оролцох байгууллагууд 6-18 метр квадрат хүртэл талбайнуудаас сонгон
авч гэрээ байгуулан өөрсдийн үйл ажиллагааг сурталчилдаг. Мөн давуу эрхтэй
тусгай талбайнууд байх ба тэдгээрийг жил бүрийн танхим зохион байгуулалтын
бүтэцээс шалтгаалан тогтоодог. Тусгай талбайн түрээс харьцангуй илүү үнэтэй бөгөөд
тус үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч, түнш байгууллагууд эзэмшдэг. МАЖХ-ны гишүүн
байгууллагууд талбайн түрээсийн төлбөрөөс 10%-ийн хөнгөлөлт эдэлнэ.
Холбогдох
мэдээллийг тухайн үед МАЖХ-ны www.travelmongolia.org сайтнаас тодруулахаас гадна 7000-7820
дугаарын утаснаас лавлах боломжтой.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.