Тэмээн
сүргийг өсгөн үржүүлэх, хамгаалах, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд чиглэгдсэн шинэ
менежмент санаачилгыг бий болгон олон нийтийн анхаарлыг түүнд хандуулах, Өвлийн
аяллыг хөгжүүлж орон нутгийн малчид, иргэдийн аялал жуулчлалаас олох орлого
ашгийг нэмэгдүүлэх, тэдний байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ухамсар,
оролцоог дээшлүүлэх зорилготой. 1997оноос Түмэн тэмээ - Тэмээн аяллын холбооноос санаачлан
жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд Монголын аялал жуулчлалын
салбарын хамгийн анхны, томоохон эвент арга хэмжээ юм.
Хугацаа: Жил
бүрийн 3-р сарын 5,6,7-нд
Зохиогдох газар: Өмнөговь аймаг, Булган сум
Баярт хүрэлцэн ирэх замын маршрут: УБ –
Мандалговь – Даланзадгад – Булган сум ( УБ – Даланзадгадын чиглэлд улсын
чанартай хар зам ашиглалтанд орсон. Нийт зам 560км дунджаар 7 цаг орчим явна.)
Нийтийн тээврийн автобус Баянзүрхийн товчооноос өдөр бүр 08:00, 16:00 цагт
хөдөлнө. Тасалбарын үнэ 30000 төгрөг. Даланзадгадаас
- Булган суманд
тухайн өдрүүдэд үйлчлэх тээврийн хэрэгслүүдтэй холбож өгнө. Хөтөлбөрийн дагуу
захиалга авах ба бусад мэдээллийг 99074355, 95144470
дугааруудаас лавлаж болно.
Нэг дэх
өдөр буюу 3-р сарын 5
- 14:00 Тэмээн поло тэмцээний урьдчилсан тоглолтууд
- Зочид төлөөлөгчдийг угтах, байрлуулах
Хоёр дахь өдөр буюу 3-р сарын 6
- 10:00 – 13:00 Тэмээн поло тэмцээний урьдчилсан тоглолтууд үргэлжилнэ.
- 14:00 –
Түмэн тэмээний баярын нээлтийн ажиллагаа. Тэмээтэй
парад жагсаал. (Тэмээний баярт ирсэн тэмээ бүхэн парад жагсаалд
оролцохоос гадна жуулчид, иргэд сайн дураараа парад жагсаалд оролцож болно.
Орон нутгийн иргэд тэмээгээ 7000
орчим төгрөгөөр үнэлэн жуулчид иргэдэд унуулж үйлчилдэг.)
- Гоё тэмээтэй сайхан хос - тэмцээн
- Монгол
үндэсний тоглоом болох Мөсөн шагайн харвааны тэмцээн
- Тэмээн
поло тэмцээний “Аваргын цомын төлөө” шувтаргын хоёр багийн тоглолт
- Тайлаг тэмээний бооцоот уралдаан
- Булган
сумын сурагчдын байгаль хамгаалах “Алтайн хойлог” клубын урлагийн тоглолт
- Сумын бүжгийн үдэшлэг.
Гурав дахь өдөр: 3-р сарын 7
- Нас бие гүйцсэн атан тэмээний уралдаан
- Хоёр настай тором тэмээний
уралдаан
- Тэмээтэй буухиа - тэмээчдийн багийн тэмцээн
- Хаалт буюу шагнал гардуулах үйл ажиллагаа
Буцах маршрут: Булган сум – Хавцгайтын хадны сүг зураг
– Даланзадгад хот
- Булган сумаас 28км зайд байх Говь
гурван сайхан уулын Баруун сайхан ууланд байрлах эртний хүний амьдарч байсны ул
мөр болох Хавцгайтын хадны сүг зургийг үзнэ.
- Даланзадгад хотод өдрийн хоол иднэ.
- Даланзадгад хот дахь Хүүхэд залуучуудын
соёл мэдээллийн төвд зочилж Монголын говийн байгаль, ургамал, ан амьтан,
палеонтологийн талаарх мэдээллийг авна.
- Даланзадгад хотоос Улаанбаатар хот руу
буцна.
Санамж:
- Баянзүрхийн товчооноос явдаг хот хоорондын автобусны
төлбөр: 30000 төгрөг.
- Даланзадгадаас Булган сумын чиглэлд явдаг нийтийн тээвэр
өдөр бүр 09:00 цагт хөдөлдөг ба тасалбарын үнэ 10000 төгрөг. Хувийн
автомашинууд Очир худалдааны төвөөс явна.
- Баянзүрхийн товчооны утас: 70153386,98663386
- Өмнөговь аймгийн тээврийн товчоо: 70533708
Байрлах байр:
Өвлийн улиралд жуулчны баазууд ажилладаггүй тул Булган сумын иргэдийн тусгайлан бэлтгэсэн гэр буудлуудад байрлуулна. Гэр буудлуудад
жуулчинд үйлчлэх, хоол, үйлчилгээний чиглэлээр дадлагажиж сургалтанд хамрагдсан
хүмүүс ажилладаг.
Харилцаа холбоо: Булган сум нь Даланзадгад хотоос 100км зайд алслагдан оршдог бөгөөд үүрэн
телефоны Мобиком, G-Mobile, Skytel, Unitel компаний сүлжээтэй.
Хураамж: Баярын
үйл ажиллагааг санхүүжүүлэхэд дэмжлэг болгож давуу эрхтэй оролцох Мандат олгох
бөгөөд мандатын үнэ гадаадын иргэнд 50 ам доллар, дотоодын иргэд 10000 төгрөг
байна. Мандаттай оролцогсод тэмээний уралдааны үед гараанаас бариа хүртэл
тодорхой зайд авто машинтай явж зураг авах, уралдаан тэмцээний талбайд зураг
авах зэрэг давуу эрхээр хангагдана. Мандатыг баярын үед биедээ ил зүүж явахыг
анхаарна уу! Мандатыг нэг сарын өмнөөс эхлэн олгох ба холбогдох мэдээллийг tumen106@yahoo.com n.ariunsanaa@yahoo.com хаяг
руу e-mail илгээж авах, 99074355, 95144470, 98070802 гэсэн утсаар
лавлаж авч болно.
Цаг агаар: Баярын
үеэр цаг агаар олон жилийн дунджаар шөнөдөө -10-15 хэм, өдөртөө -3-8 хэм орчимд
байдаг.
Бусад: Баярын үед тус компанитай байнгын гэрээгээр
ажилладаг, орон нутгийн, жуулчны ажил үйлчилгээнд дадлагажсан, туршлагатай
жолооч нар Ланд 80, Ланд 100, УАЗ Фургон авто машинаар тус тус
үйлчилнэ. 95144470, 88715098, 98070802 утсаар холбогдоно уу.
Баярын үеэр зохион байгуулагдах Тэмээтэй
парад жагсаал, Тэмээн полоны тэмцээн, Тэмээний уралдаан, Тэмээтэй буухиа тэмцээнүүдэд
жуулчид зочдыг баг гарган оролцох боломжоор хангана. Жуулчид зочдыг өөрийн улс,
компаний туг, далбаатай оролцохыг дэмжинэ. Парад болон уралдаанд
оролцохыг хүсэгчид 3-р сарын 1-ний дотор урьдчилан мэдэгдэх шаардлагатай. Баярын үйл ажиллагааг санхүүжүүлэн ивээн
тэтгэсэн иргэд, аж ахуйн нэгжийг өргөн хэмжээгээр сурталчилдаг. Мөн баярыг
зохион байгуулагч Түмэн тэмээ – тэмээн аяллын холбоонд гишүүнээр элсэх эрхийг
олгодог. Гишүүн байгууллагын жилийн татвар 100 ам доллар болно.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Everyone
is getting thrilled about winter! Winter is the time for snow, chills, holiday
season and fun! In Mongolia, however, there’s a bonus – exhilarating winter
festivals! One of the festivals is the Camel Festival, held in the middle of
the amazing Gobi Desert of Mongolia, and is already one of the most famous
winter festivals in the world. This festival celebrates Mongolian camels, to
conserve the 2-humped Bactrian camel species, pass the rich Mongolian camel
breeding heritage to the next generation, and to promote winter tourism in
Mongolia.
Camel
Festival
is annually held in 6-7th March and the event will take place in
Dalanzadgad town of South Gobi. It’s an entertaining 2-day of event that
features various contests related to Mongolian camel culture and lots of local
music and dances. Nomads from far and near wear their best deels (Mongolian
traditional clothes) and ride their best camels to attend the festival as it’s
their pride and a big celebration for them.
During the festival, People from Gobi with camels prepare nice dress and
traditional clothing to compete for best dressed and there are many kinds of competition
among others and everyone in this festival are very satisfied every single
programs by competing and involving.
Itinerary:
UB - Mandalgobi - Dalanzadgad - Bulgan soum (from UB to Dalanzadgad
560km of paved road, approximately 7 hours of drive)
Programs:
1st day
- 09:00-13:00 Pre championship of Camel Polo (competitions between
local teams should be finished day before)
- 13:00-14:00 Lunch
- 14:00 Opening ceremony of the
Camel Festival. Camels Parade. Tourists can attend the parade. Contest
of the best couple on camelback
- 15:00 Start of the Mongolian
Traditional Game- ice shooting competition
- 17:00 Championship of Camel Polo
- “Camel - My friend” Painting
Exhibition organized by “Altai Snow cock” nature protecting club of Bulgan soum’s
high school students and their activities
- Explore the
exhibition of local handcrafts, camel milk, healing effects of camel dairy
products
- 18:00 Enjoy the cultural concert
of the “Altai Snow cock” nature protecting club
2nd day
- 09:00 – Start of Camel Race. Making bets on chosen camels.
Organizing the bets “Bulgan Bulagyn Trainer’s Association”
- 10:30 Enjoy Camel Racing
- 12:00 2 year-old young camels’ race with the bets
- 13:00- 14:00 Lunch break
- 14:00 “Camel Relay” competition testing camel herders’
agility
- 17:00 Awarding and closing ceremonies
3rd day (Leisure day,
free day)
Back
itinerary: Bulgan soum- Khavtsgait Rock Petro glyphs- Dalanzadgad
- 08:00 Watch the “Khavtsgait Petro glyphs”, the remnant of
the ancient people, which locate in Baruun Saikhan Mountain, the one of the
Gobi Gurvan Saikhan Mountains where in 28 km from Bulgan soum
- 12:30 Lunch in Dalanzadgad
- 13:30 Visit “Youth Cultural and Information Center” in
Dalanzadgad and will be informed with the information of Mongolian Gobi paleontology and nature, animals,
flora and fauna
- 15:00 Back to Ulaanbaatar from Dalanzadgad
Note:
- Bus ticket 30000 MNT (Bayanzurkh bus Station)
- Every day at 09:00 local transportation from Dalanzadgad to
Bulgan soum (bus ticket 10000 MNT), Taxi goes from “Ochir ” Shopping center
- Bayanzurkh Bus Station-70153386; 98663386
- Umnugobi aimag’s Transportation Department- 70533708
Accommodation:
Specially prepared Ger-hotels of Bulagan soum’s local people (in winter time tourist
camps don’t work). In Ger-hotels work trained servers by tourist services and
food services.
Communication
services: Bulgan soum locates in 100 km from Dalanzadgad and there are
available communication operators such as Mobicom, G-mobile, Skytel, Unitel.
Fee: 50 USD
for
mandate and allowed to take photos from car during the camel race in
certain distance. Wear the mandate during the whole festival. Mandates
will be
given before one month.
Weather: Annual average temperatures at nights -10-15OC, at
days -3-8 OC
Other:
Various options of car services such as Land Cruiser 80, Land Cruiser 100, UAZ
furgon etc.
Possible
to attend tourists by team to all of the competitions like Camel polo, Camel
Racing, Camel Parade, Camel Relay etc. Also will be appreciated tourists with
the flags, logos of their countries and companies. Need to inform about
attendance before 1st of March.
The
companies or individual donors of the festival will be advertised broadly and gives
right to become a member of the “Thousand camels- camel travel" association, the
organizer. Tax of a member is 100 USD a year.
Festival committee