• ICE FESTIVAL
    ХӨХ СУВД - ХӨВСГӨЛИЙН МӨСНИЙ БАЯР
    Зургийг О.Мөнхнасан
  • ICE FESTIVAL
    ХӨХ СУВД - ХӨВСГӨЛИЙН МӨСНИЙ БАЯР
    Хатгал тосгон
  • CAMEL FESTIVAL
    ТЭМЭЭНИЙ БАЯР
    Өмнөговь аймаг, Булган сум
  • CAMEL FESTIVAL
    ТЭМЭЭНИЙ БАЯР
    Өмнөговь аймаг, Булган сум
  • CAMEL FESTIVAL
    ТЭМЭЭНИЙ БАЯР
    Өмнөговь аймаг, Булган сум
  • GOLDEN EAGLE FESTIVAL
    БҮРГЭДИЙН БАЯР
    Баян-Өлгий аймаг
  • GOLDEN EAGLE FESTIVAL
    БҮРГЭДИЙН БАЯР
    Баян-Өлгий аймаг
  • UB WINTER FESTIVAL
    УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ
  • DEELTEI MONGOL - FESTIVAL
    ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ
    Улаанбаатар хот
  • DEELTEI MONGOL - FESTIVAL
    ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ
  • DEELTEI MONGOL - FESTIVAL
    ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ
    Зургийг Б.Баяр
  • YAK FESTIVAL
    САРЛАГИЙН БАЯР
    Баянхонгор, Өвөрхангай аймгууд
  • YAK FESTIVAL
    САРЛАГИЙН БАЯР
    Баянхонгор, Өвөрхангай аймгууд
  • YAK FESTIVAL
    САРЛАГИЙН БАЯР
    Баянхонгор, Өвөрхангай аймгууд
  • ITM
    МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ

16. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭВЕНТ

ДЭЛХИЙН НҮҮДЛИЙН ШУВУУДЫН ӨДӨР

Зохион байгуулагч: Монголика ХХК  
Хамтран зохион байгуулагч: Монголын шувуу судлалын нийгэмлэг
Хаана: Улаанбаатар хотын баруун захад байрлах “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”
Хугацаа: Жил бүрийн 5-р сарын 2 дахь долоо хоногийн амралтын өдрүүд

Жил бүр олон мянган шувуу өвөлжих болон үржих зорилгоор нутаг хооронд алс холоос өртөөлөн нүүдэллэдэг. Нүүдэллэх замдаа амрах таатай орчин зайлшгүй хэрэгтэй байдаг учраас тэднийг хамгаалах хамгийн том сүлжээг бий болгох зорилгоор дэлхий даяар энэ өдрийг тэмдэглэж, хүмүүсийн анхааралд шувууг хайрлан хамгаалахын чухлыг ойлгуулах ажлуудыг зохион байгуулдаг болсон бөгөөд манай оронд хүүхэд залуучууд, бусад хүмүүст зориулсан шувуу ажиглах аяллыг сурталчилдаг болсон. Мөн энэ өдөр байгаль экологи танин мэдэхүйн хичээл сургалтуудыг өргөнөөр зохион байгуулж байна.

Монгол оронд 4 дүгээр сараас эхлэн нүүдлийн шувууд ирдэг. Зарим шувууд эрт, зарим нь орой нүүдэллэдэг. Намар цагт жимс ногоо ид боловсордог учраас жимсэн идэштэй нь орой нүүдэллэнэ. Сэрүүн орохоор шавьж хорхой багасдаг учраас шавьж идэштэн шувууд эрт буцна. Шувуудын ойрхон нүүхийг шилжих гэдэг. Тухайлбал, Монголоос Хятад хүрэх мэт ойрхон замыг хэлдэг байна. Алс нүүдэллэх гол замыг Австрали-Азийн зам, Ази-Энэтхэгийн зам, Азиас Америк руу чиглэсэн зам гэж хуваан үздэг. Шувууд нүүдэллэхдээ нэгдүгээрт од сараар баримжаалж, хоёрдугаарт генетикийн хувьд удамшсанаар, гуравдугаарт өндөр уулс бараадан нүүдэг гэсэн таамгуудыг судлаачид дэвшүүлдэг бөгөөд хамгийн боломжтой нөхцөл нь од сараар баримжаалах юм гэж үздэг. Учир нь шувууд бүрэнхийгээр нүүдэллэдэг ажээ.

Монгол улсад одоогийн байдлаар 487 зүйлийн шувуу бүртгэгдээд байна. Шувуудыг оршин амьдрах хэлбэрийн хувьд суурин амьдралтай, нүүдлийн, дайран өнгөрдөг, өвөлждөг, тохиолдлоор дайралддаг хэмээн ялгадаг. Идэш тэжээлээр нь шавьж идэштэй, ургамал идэштэй, загасаар хооллодог, мэрэгчээр хооллодог, шувуугаар хооллодог, сэг зэмээр хооллодог, элдэв идэштэн гэх мэтээр ангилан авч үздэг.  Монгол орны шувууд ихэвчлэн  5-6 дугаар сард үүрлэж, үрждэг байна. Улаан номонд нэн ховордсон ба агнахыг хориглож олон шувуудыг бүртгэжээ. Тухайлбал, хар тогоруу, реликт цахлай, цэн тогоруу, борцгор хотон, хар өрөвтас, хуруут хун, хээрийн галуу, усны цагаан сүүлт бүргэд, гургуул, хурган тутгалжин, жороо тоодог, хургач бор, цагаан тогоруу, халбаган хошуут, гангар хун, хошуу галуу, явлаг сар, цасны хажир, тоодог зэрэг шувууд болно.

Утас: 70110148, 88180148, 91000148. 
И-мэйл: info@mongolica.org