ХАВРЫН БҮРГЭДИЙН БАЯР
Монгол улсын аялал жуулчлалын сонирхолтой арга
хэмжээний нэг болох бүргэдийн баярыг 2000 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн бөгөөд гол зорилго нь үндэстний цөөнх
болсон казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх,
хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод болон гадаадын жуулчдад сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэгдсэн.
Бүргэдээр ан хийх уламжлал төв
Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, эдүгээ хүртэл
хадгалагдаж ирсэн гэж үздэг бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж
үлдсэн орон бол Монгол юм. Тиймээс баялаг түүхтэй энэ өв уламжлалыг дэлхий дахинд сурталчилж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх
зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг жилд хоёр удаа буюу жил
бүрийн хавар 3-р сарын 4-5-нд УБ хотод, намар Баян-Өлгий аймагт 10-р сарын
эхний 7 долоо хоногт зохион байгуулдаг.
Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр
явагддаг бөгөөд бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын
шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морио унаж баярын жагсаалд
нэгдсэнээр тус эвент эхэлдэг. Энэ үеэр хамгийн сайхан үндэсний хувцас, морь,
бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулна. Дараа нь бүргэдийн
ан барих чадварыг шалгах тэмцээнүүд явагддаг. Бүргэд ба бүргэдчин хоёрын
харилцаа буюу эзнээ дуулгавартай сонсож буй эсэх, бүргэдийн сүрлэг дэвэлт, ан
барьж буй байдал зэргийг шалгаруулан дүгнэдэг. Зарим жилд амьд амьтан бариулж бүргэдийн
анд сургасан байдлыг шалгадаг байсан боловч жуулчдын хүсэлтээс хамаарч сүүлийн
жилүүдэд хориглосон. Мөн арга хэмжээний үеэр көкпар буюу тулам булаацалдах,
газраас зоос шүүрэх зэрэг казах ардын уламжлалт тоглоомуудыг сонирхож болохоос
гадна үндэсний хувцсаар гангарсан зочломтгой казах хүмүүстэй танилцаж, казах
ардын зан заншил, ахуйн соёлтой гүнзгий танилцах боломжтой.
Бүргэдээр ан хийх уламжлалт
зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д
албан ёсоор бүртгэжээ.
Хаврын бүргэдийн баярын талаарх илүү их мэдээллийг энд дарж авна уу.
Programs:
- Opening ceremony
- Contest of the most beautiful horse
and rider
- Contest of the best trainer of eagles
- Competition of eagle
hunting
- Traditional games
- Competition of catching items from the ground from top of a running horse
- Qualifying the King Eagle
- Closing ceremony
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах