МЭНЭНГИЙН ТАЛ

Дорнод аймгийн нутагт Буйр нуураас баруун тийш 90 гаруй километр урт, 60 гаруй километр өргөн нутгийг эзлэн далайн төвшнөөс дээш 600 метрт орших Монгол орны хамгийн том тэгш тал юм. Бэлчээрийн ургамал, зээр чоно болон ховор ан амьтадтай, дэлхий дээрхи  байгалийн төрхөө хадгалан үлдсэн том талын нэг. Монгол орны зүүн хэсэгт Дарьгангын галт уулс бүхий талархаг бүсээс зүүн зүгт Халх гол, Хянганы нуруу хүртэл улсын зүүн хойд хил хүртэл тэгш уудам тал нутаг үргэлжилдэг. Энэ уудам талыг Хэрлэнгийн хойт биеийн тал, Тамсагийн тал гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан үздэг. Хэрлэнгийн хойт талд Монголын хамгийн нам дор цэг оршдог. Эдгээр талууд нь Дорнод Монголын тал хэмээн нэрлэгддэг. Энэ тал нутгийн тухай яруу найрагч Б.Явуухулан “Бугуйл хаях ойроос нар мандах нь сонин, бууж үдлэх холоос айл нь харагдах нь хачин” гэж магтан биширсэн байдаг.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0