ДУРЛАЛЫН МОД

Дархан-Уул аймгийн нутагт Зулзаган голын амралтын бүсэд очих зам зуурт нарсан ойн дундуур явсан шороон замын дэргэд байдаг. Хоорондоо орооцолдож ургасан байдаг бөгөөд эр хүнийг бэлгэдэх мод нь арай өргөн, хүрэн өнгөтэй бол эм хүнийг бэлгэдэх мод нь арай нарийхан гоолиг, цайвар шаргал өнгөтэй байдаг байна. Хос модны дэргэд нутгийнхны босгосон жижиг овоо байдаг. Тэр овоонд ганц бие гэрлээгүй залуучууд “сайн хань заяаж хайрла” хэмээн сүслэн залбирч мөргөдөг уламжлалтай.


Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0