БҮГИЙН ЦАВЫН ХООЛОЙ
Бүгийн цавын хоолой нь одоогоос 80-150 сая жилийн өмнөх амьдралыг төсөөлөн харж болохуйц газар ажээ. Дэлхийн Геннисийн номд дэлхийн хамгийн урт сарвуут амьтан бол Цэрдийн галавын үед Монголын говьд амьдарч байсан Теризинозавр хэмээн бүртгэжээ. Түүний сарвууны урт 91.4 сантиметр юм. Энэ аварга амьтан болон далайн амьтадын чулуужсан яс Бүгийн цавын хоолой, мөн Шинэжинст сумын Ногоон цав, Богд сумын Орог нуурын орчим, Ам гол, Луу яст зэрэг газруудад олджээ. Бүгийн цавын хоолойд 50-80 тонн жинтэй, 20 орчим метр урт аварга том үлэг гүрвэлүүдийн бүхэл болон салангид тогтож хоцорсон яс, дун хясаа зэрэг цэнгэг усны амьтадын чулуужсан үлдэгдэл байдаг. Тус газар нь эртний далайн ёроолыг илтгэн харуулах шавар хэрмэн цав цонжуудтай бөгөөд зорьж очсон хүнд өөр гариг ертөнцөд хөл тавьсан мэт сэтгэгдэл төрдөг ажээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах