АЧИТ НУУР
Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэмийн нуруу, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуур, Хатуугийн гол, Бөх мөрөн, Улиастай зэрэг хэд хэдэн гол горхины усаар тэжээгдэн илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгдөг. Нуурын талбай нь 311 хавтгай дөрвөлжин километр бөгөөд далайн төвшнөөс дээш 1464 метрт оршино. Урт нь 30 километр, өргөн нь 16 километр хүрнэ. Ачит нуур 10500 хавтгай дөрвөлжин километр талбайгаас усжина. Нуурын гүн дунджаар 5 метр. Ачит нуурын эргээс нилээд зайтай хэд хэдэн дэнж байх агаад усны татралтын дараах шинж тэмдэг үлдсэн байдаг учраас цагтаа энэ нуур маш том талбай хамарсан нуур байсныг гэрчилдэг.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах