БИНДЭР ОВОО
Хэнтий аймгийн Батширээт
сумын нутагт байх овоо бөгөөд шургааг модоор барьж дээр нь чулуун овоо босгосон
байдаг нь өвөрмөц билээ. Энэ овооны зүүн урд талд эртний сүг зураг, элдэв янзын
тамганы бичиг дардас бүхий Рашаан хад байдаг. Рашаан хаднаа сийлсэн хэдэн зуун
тамга тэмдэг, хүн амьтны дүрс нь түүхийн өөр өөр үед хамаарах ажээ. Үүнд хөхтөн
амьтны хамгийн анхны хэлбэр савагт хирс, хүн төрөлхтөнтэй хамгийн удаан
амьдарсан аварга том хөхтөн арслан заан зэрэг амьтанг дүрсэлсэн байдаг.
Одоогоос 40-14 мянган жилийн өмнө Хэнтийн нуруугаар амьдарч байсан эртний
хүмүүс цахиураар зэвсэг хийж хулан, арслан заан, савагт хирс зэргийг агнаж
амьдардаг байсныг уг Рашаан хадны зурагнууд гэрчлэх ажээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах