ЭРЭЭНЦАВЫН БООМТ

Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1932 онд нээгдсэн боомт бөгөөд Монголын талаас Эрээнцав, Оросын талаас Соловьевск боомт гэдэг. Олон улсын зорчигч, ачаа тээврийн харилцааны автозам болон хоёр талын төмөр замын байнгын ажиллагаатай А зэрэглэлийн боомт юм.  ОХУ-ын Өвөрбайгаль хязгаарын Соловъёвск тосгонтой хиллэдэг.  Улсын хилээс 1км, Чойбалсан хотоос 240 км, УБ хотоос 890 км зайтай, хилийн цэргийн ... дугаар ангид харъяалагддаг. Сумын иргэд ОХУ руу цагаан хуудсаар нэвтрэх эрхтэй. Ихэвчлэн Хятадаас бараа татаж Орос руу хил давуулан наймаалдаг иргэд цагаан хуудсаар нэвтэрдэг бөгөөд 100км дотор зорчих эрхтэй байдаг.

Чулуунхороот суманд худалдааны төв, Эрээнцавд хилийн чөлөөт бүсийн худалдааны төв байгуулвал орос иргэд ирж худалдан авалт хийх сонирхол өндөр байдаг гэж үздэг. Оросууд наашаа хил давж орж ирдэггүй шалтгаан нь Чойбалсан хот хүртэл зам муу, Чулуунхороот сум бараа худалдааны хувьд эргэлтгүй учраас ажээ. Харин Чита хот бол улсын зүүн хойд хилд ойрхон томоохон зах зээл билээ. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0