ХАВИРГА БООМТ
Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт БНХАУ-ын
ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуутай хиллэдэг боомт бөгөөд улсын
хилээс 0.8км, Чойбалсан хотоос 135км, УБ хотоос 785км зайд оршдог. 1992 оны 7-р сарын 1-нд нээгдсэн улирлын
чанартай боомт байж байгаад 2014 оноос байнгын ажиллагаатай хоёр талын шинж
чанартай боомт болж өргөжсөн. БНХАУ-ын талаас Ар Хашаатын боомт гэдэг бөгөөд эдүгээ
хоёр улсыг дамнан зарим өдөрт 500-700 хүн зорчдог хөл хөдөлгөөнтэй боомт болоод
байна. Сүүлийн жилүүдэд Манжуур хотыг зорих монгол жуулчид эрс өссөнөөр тус
боомтын ачаалал ихэссэн юм.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах