СҮМБЭР БООМТ
Дорнод аймгийн Чойбалсан хотоос 460км зайд, Халхгол сумын нутагт байрлах бөгөөд 2013
оны 7-р сарын 14-нд албан ёсоор нээгдсэн боомт юм. Монголын хамгийн зүүн захын
хилийн боомт бөгөөд энэ боомтоор гарч Хянган аймгийн Рашаант хот руу шууд очих
боломжтой. Олон улсын зэрэглэлтэй, улирлын чанартай, жилд 76 хоног нээгддэг
бөгөөд өдөрт 50-80 авто тээврийн хэрэгсэл, 100 – 250 зорчигчийг улсын хилээр
нэвтрүүлэх хүчин чадалтай. Сүмбэр боомт нь ӨМӨЗО-ы Хянган аймагтай хил залгаа
орших бөгөөд БНХАУ-ын талаас Рашаант боомт байрладаг. Хил дамнасан аялал жуулчлал, хил
орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор нээсэн бөгөөд Хятадын талаас Нөмрөгийн гол
дээр гүүр байгуулаад байна.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах