ЖАРГАЛАНТ ХАЙРХАН

Ховд аймгийн Жаргалант хайрхан нь Монгол Алтайн нурууны зүүн салбар болох бөгөөд ан амьтан элбэгтэй сүрлэг сайхан уул юм. Жаргалантхайрхан ууланд өндөр уулын тундр, тагийн нуга, өндөр уулын хээр, хуурай хээрийн бүс бүслүүрүүд илэрнэ. Жаргалантхайрханы урд хэсэг болох Хар сайр, Цагаан сайрын эх, Тагийн нуруу орчимд жилийн ихэнх хугацаанд тогтмол идээшлэх уулын ховор туруутны байршилтай малын бэлчээр байнгын давхцан, бэлчээр хомсдох явдал бий.

Дэлхийн хэмжээнд ховордож буй шувуудаас усны нөмрөгбүргэд, идлэг шонхор, өгөөлэй шулганаа бий. Евразийн өндөр уулын болон Евразийн хээр ба цөлийн биомын шувууд түгээмэл. Ховор болон ховордож буй хөхтнөөс аргаль хонь, янгир ямаа, цоохор ирвэс, монгол тарвага бий. Мөн уулын баруун доод хормойгоор хар сүүлт үзэгдэнэ. Уулын зэрлэг сонгино, алтан гагнуур зэрэг ховор ургамалтай. 2003 онд хийсэн ирвэсний судалгаагаар Жаргалантхайрхан ууланд 20 гаруй цоохор ирвэстэй байж болох тооцоо гарсан байна.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0