Хэнтий аймгийн Биндэр сумын төвөөс баруун хойш 14 км газарт Нарсан ойн хүрээлэн бий. Үүдний тохижилт нь гадаад улс орнуудын
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн үүд хаалганы ерөнхий дүр зураг руу дөхсөн
байдалтай. Эхэнд нь 20,30,40,50 гэсэн тоо бичсэн 5 нүхтэй сараалжин мод бий. Аялагч
нь өөрийнхөө тарган туранхайг шалгаад, хүрээлэнгээр ханатлаа алхсаны дараа
дахин өөрийгөө шалгаж болох тест аж. Хүрээлэнгийн дотор зэрлэг гахай, чоно,
буга гөрөөс гэх мэт амьтдын баримал, шувууны үүрнүүд, амрах сандал ширээ, 4
тийш алхах чөлөөт зам байдаг. Нэг самбарт тус хүрээлэнгийн нэг захаас нөгөө зах
хүртэл 1160 метр зайнд хамгийн хурдан гүйж рекорд тогтоосон 2 хүний нэр, гүйсэн
хугацааг бичсэн байна. Жил болгон рекорд эвдэх гүйлтийн тэмцээнийг зохион
байгуулах аж. Өмнө нь тус газарт 1973 онд арчилгаа
цэвэрлэгээний огтлолт хийж, мод үржүүлгийн талбай байгуулж, нарсыг үрээр тарьж,
суулгац ургуулан үйлдвэрлэлд ашиглаж байжээ. Тус хүрээлэнд 2000 онд “Цанахүү”
өсвөрийн цанын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байсан гэдэг. 2016 оноос
эхлэн “Нарсан ойн хүрээлэн”-гийн талбайг томсгон иргэд, байгууллагын тусламжтай
тохижуулж эхэлсэн. 1 нарс мод жилд 6 кг нүүрсхүчлийн хийг шингээдэг аж. Энэхүү
нарсан ойд 1 цаг алхахад 2.6 кубметр цэвэр агаараар амьсгална хэмээн тогтоожээ.