ГҮРЭМИЙН НУУР
Эрт
үед цөөн хэдэн ямаатай Гүрнэ хэмээх өвгөн нэгэн нуурын орчинд нутагладаг байсан
нь хожим “Гүрэмийн нуур” хэмээн нэрлэгджээ. Социализмын үед нуурын баруун эрэгт
сүү тосны завод байрлаж, саальчин хүүхнүүд өглөө оройдоо шуугих нь сумын төвдөө
сонсогддог байсан гэдэг. Эдүгээ
Гүрэмийн нуур Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвөөс зүүн хойш 7 км зайд, д.т.д 918 метр хотос
хотгор газарт оршдог. Эрэгийн тойрог урт 10 км орчим, гүн нь 4-7 метр. Нууран
дотор нарийн ширхэгтэй өвс ургадаг ба хавар намартаа эрэг рүүгээ түрээд
гаргачихдаг байна. Нүүдлийн шувууд ирж өндөглөн зусдаг. Нуурын захаар байх хар,
шар шаврууд нь эмчилгээнд ашиглагддаг бөгөөд Аваргатосон нуурын шавартай шинж
чанараар адилавтар болохыг шинжээчид тогтоожээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах