ШОНХОР ХАД
Нутгийн иргэд цээрлээд “Хэрээ хад” хэмээн нэрийдэж ирсэн байгалийн
өвөрмөц энэ тогтоц хэрээ бус шонхор шувуутай адилхан харагддаг тул “Шонхор хад”
хэмээн залруулан нэрлэж байгаа. Хэрлэнбаян – Улаан уул нь 200 орчим мянган га
талбайг эзэлдэг, хамгийн өндөр оргил Дэлгэрхаан уул 2042м, урд энгэр талдаа
томоохон 9 амтай, тэдгээрийн нэг нь Их Хайлантайн ам юм. Тус аманд булш
хиргисүүр, Чингис хааны түүхэнд холбогдох газрууд бий. Их Хайлантайн ам адаг
хэсэгтээ нарийхан жалгатай бөгөөд өгсөх тусам хад асга, хайлаас бургас
бүхийгээр 100-200м өргөсөн тэлдэг. Амны эхэнд үзүүр цохионд шонхор шувууны дүрс хэлбэртэй эл хад байдаг.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах