ААВ ХАД
Хэнтий аймгийн Батноров
суманд “Аав хад” гэж хууч яриагаар баян, нутгийнхны шүтлэгтэй газар байдаг. 1997
оноос эхлэн энэ хадны тахилгад зориулан
соёолон морь уралдуулжээ. Эдүгээ жил бүрийн 8-р сарын 8-нд “Аавуудын баяр”-аар бэсрэг
наадам хийж өсвөрийн бөхчүүд барилдан, морь уралдуулж, нум сум харвадаг. Сурагийг
нь сонссон хүмүүс хол ойроос ирж үр хүүхэд гуйж, эрэгтэй хүүхэдтэй бол сайн
аав, гэрийн эзэн байхыг даатгаж сэржим өргөдөг гэнэ. Хэлбэр дүрсийг нь
ажихад нударга зангидсан гар шиг сүртэй
харагддаг.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах