ХЭРЛЭН ТООНО УУЛ

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Хэрлэн голын зүүн гарт Хэрлэнбаян Улаан уулаас урагш орших далайн төвшнөөс дээш 1578 метр өндөр хадан уул. Уг уул байгалийн өвөрмөц тогтоцтойгоос гадна багавтар хэмжээтэй хэд хэдэн агуй хонгилтой, хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булш, хоёр том дугуй хиргисүүр, хүннүгийн үеийн булш зэрэг олон дурсгалтай. Энэ ууланд Манжийн Энх-Амгалан хаан Ойрадын Галдан хаантай байлдсан тухай бичиж үлдээсэн хад бий.  Түүнийг Тооно уулын бичээс гэдэг. Энэхүү бичээсийг 1955 онд Х.Пэрлээ судалжээ. Уг хөшөө нь 1696 онд Манж чин улсын эзэн хаан Энх-Амгалан хаан цэргээ биеэр удирдан Галдан бошигтын цэрэгтэй 5 хоног байлдаж дийлсэн түүхийг агуулжээ. Энэхүү бичээсийг Энх-Амгалан хаан 1696 оны 5 дугаар сарын 12-нд бичүүлсэн тодорхой байдаг бөгөөд “Галдан амь зулбан үхэн буруулжээ...Бодвол одоо Баянулаанд хүрчээ. Би их хүчээр нэхвэл хожимдохгүй мэт... Галдан маш хавчигдаж зэр зэвсэг, хуяг дуулга, монгол гэрийн юмс, өвчтэй хүн, өчүүхэн хөвгүүдийг орхиж шөнө дүл буруулжээ... Миний их цэрэг авч Тооно уул хүртэл нэхэв...”  гэсэн байдаг.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0