ХӨӨНГИЙН ХҮРЭЭ
Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт байдаг. 1755 онд нутгийн лам Жамц анх
байгуулсан. Бадмаанямбуу уулын өвөрт Идэрийн голын хөвөөнд байх энэ хүрээ бол
Далай чойнхор вангийн хошууны ууган хүрээ юм. 300-аад лам энэ хүрээнд байнга
шавилан сууж байв. Сүүлийн хамба Цогт-Аюуш 1938 онд 85 насандаа хэлмэгджээ. Баригдсан
гэдэг шавь нараас нь 3 хүн арван жилийн дараа иржээ. Хувилан Хоринпил гэдэг лам
сүүлчийнх нь бөгөөд цас, бороо даадаг чадалтай лам байжээ.
Тус сумын хүрээдээс
Манжийн хаанаас олгогдсон жоф тамгатай албан ёсны ганц хүрээ байв. Хөөнгийн
хүрээ 1937 он хүртэл хурал хурж байсан, сонин түүхт суваргатай, Майдар эргэх
том баяр хийдэг хүрээ байжээ. Отгон шавь нь болох Түвдэч И.Дэмбэрэл ламыг энэ
хүрээний сүүлчийн цорж Сумъяагийн хойт дүр гэдэг. Тус хүрээг 1940 онд буулган барилгын
материалыг нь Идэрийн голоор урсгаж Зүрх багийн нутагт бага сургуулийн барилга
болгож, бурхан тахил, судар номыг нь шатаан устгажээ. Өлзийбатын отряд 1932 онд
хүрээний лам нарын заримыг нь буудан хороож, заримыг нь баривчилсан түүхтэй.
Хөөнгийн хүрээг 1993 онд нутгийн сүсэгтнүүд сэргээн босгож гол сүмийг нь
барьжээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах