ТАРИАТЫН ХҮРЭЭ
Сайн ноён хан аймгийн Далай чойнхор
вангийн гол хүрээ буюу Сайнаар судлагч нэртэй энэ хүрээг 1698 онд үүсгэн цогчин
хурлыг 10 ламтай хурсан боловч цагийн хөл үймээнээс төдийлөн өргөжиж чадсангүй
он удаан жил болжээ. 1793 оноос сүм дуган барих ажилд шамдан орж голдуу модоор
богино хугацаанд 45 дуган барьжээ. Эдгээр олон дуган бүхий хэсгийг хуучин хүрээ
буюу Зүүн хүрээ гэж нэрлэж байжээ. ХIX
зууны эхнээс тоосгон дугануудыг барьж эхэлсэн бөгөөд эдгээрийг Баруун хүрээ гэж
нэрлэх болжээ. Энэ 2 хүрээнд 1824 онд Чойр дацан, 1825 онд Жүд дацан, 1840 онд
Майдарын сүм, 1889 онд Зонхова Богдын сүм зэргийг тоосгон туургатай барьсан
байна. 1937 онд Тариатын хүрээ нь 14 дацан, 22 сүм, суварга, 14 жас 1000 ламтай
Халхын томоохон хийд байлаа. 1939 оны эсэргүү бослогын гол тэмцэл төвлөрч
байсан учир хувьсгалт хорооныхны бөмбөгдөлтөнд өртөж эвдэрсэн. Тэрхүү бослого
нь орчин цагийн Тариатын бослого нэрээр үлджээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах