МӨНХ ХААНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрхан уулын өвөр, Дэлгэр мөрний зүүн
хөвөөнд орших эртний балгасны тууриас энэхүү гэрэлт хөшөөг 1956 онд
О.Намнандорж олж авчиржээ. Хөшөөний монгол бичээсийг орчин цагийн монгол хэлэнд
тоймлон буулгавал: “Урагийн урагаар хэд хэдэн үед Мөнх хаан түмэн насалтугай.
Барс түгээ босгуул... хүртэл энд давирганд буян хүртүгэй” гэжээ. Энэ хөшөө
нэгэн тахилгын сүмд хадгалагдаж байжээ. Хөшөөг олсон балгасыг Мөнх хааны ордон
Хөх балгас хэмээн эрдэмтэд таамагладаг байна. Мөнх хааныг амьд сэрүүн цагт 1257 онд тавнан Бамту, гүнж Исижи нар
босгожээ. Эдүгээ тус дурсгал Монголын үндэсний музейд хадгалагдаж байна.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах