ХАЛХГОЛ - ХЭРЭЭ УУЛЫН ЗАСТАВЫН ДАЙЧИН АЛДРЫН САМБАР

Халхголын баруун эрэг дэх Хэрээ уулын баруун хормойд БНМАУ-ын баатар С.Төмөрбаатарын удирдаж байсан заставын туурь дээр байдаг. Туурины дэргэд дурсгалын самбар байх бөгөөд самбарын нүүрэн талд “БНМАУ-ын хязгаарын цэргийн 40 жилийн ойгоор босгов. 1973.09.16” гэж бичсэн байдаг бол ар талд нь “Эх орныхоо дархан хилийг Японы империалистуудаас хамгаалах байлдаанд гарамгай гавъяа байгуулсан эх оронч С.Төмөрбаатар даргатай Хэрээ уулын заставын эрэлхэг дайчдын дурсгалд зориулав” гэж бичжээ. Тус заставыг БНМАУ-ын Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан байдаг. 


Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0