ХАЛХГОЛ - СҮМБЭРИЙН ДАЙЧИН АЛДРЫН САМБАР

Сүмбэрийн домогт застав Халхголын Хамар даваанаас баруун урагш, Сүмбэрийн Цагаан нуурын баруун дэнжийн далд хөтөлд байрлаж байжээ. П.Чогдонгийн удирдаж байсан энэ застав нь БНМАУ-ын дархан хилд халдсан Японы жижиг том хэдэн арван цөмрөлтөд үхлийн цохилт өгч байсан учир дайснууд ихэд заналхийлж байсан гэдэг. 1939 онд тус застав хамгийн түрүүнд дайсны бөмбөгдөлтөнд өртсөн юм. Энд байгуулсан дайчин алдрын самбарт “эх орныхоо дархан хилийг Японы империализмаас хамгаалах байлдаанд гавъяа байгуулсан БНМАУ-ын баатар П.Чогдон даргатай Сүмбэрийн заставын эрэлхэг хилчдийн дурсгалд зориулав” гэжээ. Тус самбарыг хилийн цэргийн 40 жилийн ойгоор хилийн цэргийн ... дугаар отряд босгожээ.

 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0