Талын манхан бол Халхголоос зүүн тийш 20 орчим км. Номун ханы овооноос баруун хойш 10 гаруй км газарт
байдаг тасархай ганц манхан юм. Энд Монголын хилийг хамгаалж байсан П.Чогдон
даргатай 10 орчим хилчин цэргүүд Монголын хилийг зөрчин давж ирсэн японы 300
шахам дайсныг гэнэдүүлэн галлаж сандралд оруулан Монголын хилээс хөөн гаргасан
түүхт газар ажээ.
Талын
манханд “Дайчин алдрын самбар” бий. Самбарт “БНМАУ-ын баатар П.Чогдонгийн
удирдсан хилчид 1939 оны 2 дугаар сарын 16-нд Монгол нутагт цөмрөн орсон
дайсныг бут цохисон юм. Хилчин залуучуудын анхдугаар буухиа аяллынхан
1978-07-18” гэж гуулин үсэг буулган бичжээ.
Талын
манханд “Дайчны алдрын багана” гэж бий. БНМАУ-ын зүүн хилд орших Хөлд ба Эрс
хэмээх хоёр уулын хооронд байдаг Халзан /нутгийн ард “Үнэгэд”/ гэдэг намхан
уулын өвөрт тус багана бий. Багана дээр “Эрэлхэг хилчин Гаасүрэнгийн ариун
цогцос энд үүрд нойрсном. Монголын хилчин залуучуудын анхдугаар буухиа аялалд
оролцогчид 1978-07-19” гэсэн бичээс бий.