ХАЛХГОЛ - ХУЯГТ ХӨШӨӨ

Хуучин Халхгол сумын төвд байдаг Хуягт хөшөө. Халхгол сумын малчид, хөдөлмөрчид Монгол Ардын хувьсгалт цэргийн хуягт ангийн байгуулсан гавъяаг мөнхжүүлж өөрсдийн санаачилгаар босгосон ажээ. Хуягтын хөшөөнд олон тооны сумны нүх үлдсэн байдаг ба ямар их аюулын өөдөөс сөрсөн болохыг илтгэдэг. Мөн И.М.Ремизовын өндөрлөг, Зөвлөлтийн 77 дайчин, Тамсагбулагийн 83 дайчин, Хайлааст манхан, Гөлөгт манхан, нэргүй баатруудын хөшөө зэрэг олон дурсгалт газрууд бий. Энэ мэтчилэн Монгол-Зөвлөлтийн мянга мянган дайчдын алтан шарил эдүгээ Халхгол орчимд алдар хүндэтгэлийн дурсгал болон мөнх нойрсож байна.



Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0