ХАЛХГОЛ - ИЛДЭН ХӨШӨӨ

Дорнод аймгийн хуучин Халхгол сумын төвд орших  Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдлын билэг тэмдэг болсон Илдэт хөшөө. Эл хөшөөнд “Хамт атгасан тэмцлийн илд, мөнх бадрах ялалтын сүлд” гэж Монголын залуучуудын анхдугаар тойрон аялал чуулга уулзалтад оролцогч Монгол-Зөвлөлтийн залуучууд 1969 оны 8 дугаар сард бичиж босгожээ. Халхголын байлдааны түүхэн ялалтын 30 жилийн ойн өмнөхөн “Дайчин алдрын түүхэн замнал” сэдэвт тойрон аялал зохиогдсон байна. Аялалд “ГАЗ-66” машин 22, Монголын талаас 15 залуучууд, 20 орчим сэтгүүлч сурвалжлагч, Чита мужийн төлөөлөгчид бүгд 300 шахам аялагчид оролцсон байна. Эл баримтаас үзэхэд Монголын анхны томоохон групп аялал Дорнодын зүүн хязгаар нутгаар явагдаж байжээ.  



 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0