ХАЛХГОЛ - ХАМАР ДАВААН ДАХЬ КОМАНДЫН БАЙР

Хамар даваа гэдэг нь Баянцагаанаас урагш 25 км орчимд Халхголын баруун эрэгт оршдог бөгөөд Халхголын байлдааны ялалтын түүхтэй олон талаар холбоотой түүхэн дурсгалт газрын нэг юм. Давааны орой дээр фронтын командын хянах байр байжээ. Мөн түүнээс баруун тийш 1 км газарт эргэн тойрны хамгийн өндөрлөг цэг болох Цогтсүмбэр овооны ард бас нэгэн командын байр байсныг сүүлд сэргээн засварлаж дурсгалт газрын нэг болгожээ.

Хамар давааны командын байрыг мод, чулуу, цементээр маш бат бөх хийсэн байжээ. Тус командын байранд армийн нэгдүгээр бүлгийн цэргийн зөвлөл, командлагч нар, Монгол Ардын хувьсгалт цэргийн удирдах дарга нар цугларч, фронтын нэгтгэл ангиудыг удирдаж байсан ба японы цэргийг 1939 оны 8 дугаар сард бут цохих их давшилтын төлөвлөгөөг боловсруулан бэлтгэж, улмаар түүнийг хэрэгжүүлэн дайсныг Монгол-Зөвлөлтийн хамтарсан цэргийн хүчээр бүслэн авч бүрмөсөн цохиж ялалтанд хүргэсэн команд удирдлагын төв нь байсан юм.

Мөн энэ газарт 1928 онд Монгол орны хилийг давж халдан ирсэн Баргын морин цэргийг Монголын Тамсагбулаг дахь 15 дугаар тусгай морин суман тосон байлдаж дархан хилийн дотроос хөөн гаргаж байсан түүх бий.



Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0