Халхголын зүүн эрэг дээр Элст манханд
Зөвлөлтийн армийн командлалын захирагч
Куропаткиний нэрэмжит дурсгалын хөшөө сүндэрлэж байдаг. Халхголын байлдаанд япончуудын
эсрэг эрэлхэгээр тулалдаж амь үрэгдсэн Зөвлөлтийн армийн их буучдын дурсгалд
зориулан байгуулсан бөгөөд 1939 онд Зөвлөлтийн армийн дайчид их бууны сумны
хонгиог гагнаж босгожээ. Эл хөшөөг Халхголын байлдааны ялалтын 15, 20, 25, 30,
40 жилийн ойгоор сэргээж байжээ.
Хөшөөний дэргэд Зөвлөлтийн Улаан армийн
баатарлаг дарга Г.М.Куропаткин, А.Щ.Бельтиков, Л.А.Аршинов, Н.С.Сосунов,
С.В.Казаков нарын зэрэг олон дайчин мөнх нойрсож байдаг. Мөн хөшөөнд Зөвлөлтийн
сүлд байх агаад баруун талын хананд “Японы түрэмгий империалистуудын эсрэг
Монголын хилийг баатарлагаар хамгаалж амь үрэгдсэн Зөвлөлтийн армийн дарга, улс
төрийн тушаалтан, Улаан цэргүүдийн үүрдийн дурсгалд зориулав. Халхголын баатар
эрс та нарын нэрс аугаа их Зөвлөлтийн ард түмний зүрх сэтгэлд мөнх оршино ”
гэсэн үг бичээстэй байдаг. Хөшөөний зүүн талын
хананд “Халхголын тулалдааны баатар Г.М.Куропаткин, А.Е.Бальтиков нарт” гэж
бичжээ. Хойд талын хананд “Халхголын байлдааны баатар Л.А.Аршинов, Н.С.Сосунов,
С.В.Казаков наргт” гэсэн байдаг.