ХАЛХГОЛ - КОМИССАР А.Н.ЗАГРИКОВЫН ХӨШӨӨ

Зөвлөлтийн Улаан армийн баатарлаг комиссар Александр Николаевич Загриковын дурсгалын хөшөө нь Баянцагааны нуруунд Яковлевын хөшөөний хойд талд 6-7 километрийн орчимд оршдог.

Зөвлөлтийн Улаан армийн моторжуулсан хуягтын 8-р бригадын батальоны комиссар А.Н.Загриковын дурсгалын хөшөөг 1939 онд босгожээ. Дайсантай тулалдаж байх үед эвдэрсэн өөрийнх нь хуягт машины суурин дээр Зөвлөлтийн армийн дайчид хөшөөг босгожээ.

Хөшөөний нүүрэн талд “Япон, манжийн цэргийн эсрэг баатарлагаар тулалдаж байгаад 1939 оны 7-р сарын 3-нд амь үрэгдсан 9415 дугаар ангийн комиссар дайчин нөхөр А.Н.Загриковын мөнхийн дурсгалд зориулав” гэж бичсэн байдаг.


Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0