ХАЛХГОЛ - ХАН УУЛЫН ПУЛЕМЁТЧИДЫН ХӨШӨӨ
Баруун Хан, Зүүн Хан уулын
зэрэгцээ баруун талд Халхын голын баруун эрэгт 10 гаруй км зайтай байдаг жижиг
уул юм. 1939 онд
Монгол оронд халдан довтолсон япон цэргийн довтолгоог бут цохиход баатарлагаар
амь үрэгдсэн Зөвлөлтийн Улаан армийн хуягт ангийн дайчдын дурсгалд зориулж 1939
онд Зөвлөлтийн армийн дайчид босгожээ. Хөшөөг хуягт машины дээд талын цамхаг
хэсгээр эвлүүлэн хийжээ. Тэр хөшөөний хананд “Хүн төрөлхтнийг дарлан
мөлжигчдийг устгахын төлөө тэмцэлд баатарлагаар амь үрэгдсэн Зөвлөлтийн армийн
дайчдын мөнхийн дурсгалд зориулав. 1939 оны 8 дугаар сар” гэжээ. Хөшөөн дээр
“Вечная память Великим сынам советского народа героически погибшим за дело
освобождения всего угнетенного человества” Баинтумен августа 1939г” гэж бичсэн байдаг.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах